Эхлэл Интертайнмент 2020 онд компанийн захирлуудын 30 хувь нь технологийн өргөн мэдлэгтэй хүмүүс байх...

2020 онд компанийн захирлуудын 30 хувь нь технологийн өргөн мэдлэгтэй хүмүүс байх болно

91
0

Зах зээлийн судалгааны IDC (International Data Corporation) байгууллагын тооцоолсноор 2020 он гэхэд компаниудын удирдагчдын гуравны нэг орчим нь технологийн боломжийг бизнестээ хэрхэн дээд зэргээр ашиглах талаар өндөр мэдлэгтэй хүмүүс байх гэнэ.

“2020 онд CEO нарын 30 орчим хувь нь ажиллах хугацааныхаа багагүй хэсэгт технологийн салбарыг удирдсан туршлагатай хүмүүс байна гэдэгт бид итгэлтэй байгаа” гэж IDC компанийн судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгч Крауфорд Дел Претэ хэлжээ. Үүнээс гадна ажиллах хугацаандаа хэд хэдэн албан тушаалд сэлгэж ажиллаж байсан удирдагчид байгуулагадаа үнэ цэнтэй хүмүүс болно гэж таамаглаж байгаагаа тэр хуваалцсан байна. Тухайлбал чиглэл тус бүрийн албан тушаалд тав орчим жил ажилласан туршлагатай удирдагчид өнөөдрийн хурдтай өөрчлөгдөж байгаа зах зээлийн орчинд хамгийн сайн зохицох гэнэ.

“Хэрвээ тэд технологид ойр бус, эсвэл технологийг ердөө бараа бүтээгдэхүүн гэж ойлгодог бол технологийг ашиглан орлогын шинэ эх үүсвэр хэрхэн бий болгох, ядаж л мэдээллийг бизнестээ хэрхэн зөв ашиглахаа мэдэхгүй” гэж Дел Претэ дүгнэжээ.

Өнөөдрийн байдлаар корпорациудын CEO нарын ердөө 5-10 хувь нь мэдээллийн технологийн салбарт шууд харьяалагдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байгааг тэр хэлсэн байна.

Сүүлийн жилүүдэд жижиглэн худалдаа, үйлдвэрлэл, санхүүгийн салбарууд АНУ, Хятад, Европт хамгийн эрчимтэйгээр технологийг ашиглан бизнесээ хувиргах хандлагатай байгаа гэнэ. Харин засгийн газар, эрүүлийг хамгаалах, эрчим хүчний салбарууд энэ тал дээр удаашралтай байгааг Дел Претэ тоо баримт дээр үндэслэн тайлбарлажээ.

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here