Эхлэл Эдийн засаг “Бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган” болно

“Бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган” болно

59
0

Монгол Улсын нийт хүн амын 35.5 хувь буюу нэг сая 85 мянга нь залуучууд байдаг аж. Эдгээр залуусын 85 хувь нь ямар нэгэн байдлаар ажил хөдөлмөр эрхэлдэг гэж байгаа ч хэчнээн нь бизнест хүчээ сорьж байгаа тухай тодорхой тоо баримт байдаггүй байна.

Тиймээс Залуу захирлуудын холбоо, Монголын залуучуудын холбоо хамтран “Эдийн засагт залуусын оролцоо” уриан дор “Бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган”-ыг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байгаа юм.

Форумын ерөнхий зохицуулагч Г.Бадмаадорж “Монголын эдийн засгийн форум жил бүр зохион байгуулагддаг. Энэ форумд залуучуудын дуу хоолой маш хомс хүрч байна. Бизнест шинээр орж байгаа болон бизнес эрхэлж байгаа хүмүүсийн дуу хоолой маш бага хүрч байгаа. Тиймээс бид энэхүү “Бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган”-ыг зохион байгуулахаар болсон юм. Бизнес эрхэлж буй 21-45 насны залуучуудыг чуулгандаа урьж байгаа. Цаашдаа жил болгон энэхүү форумыг хийх зорилготой байгаа.

Манай форум “Эдийн засагт залуусын оролцоо” уриан дор явагдана. Үүгээрээ залуучуудын нийгэм, эдийн засагт оролцох боломжийг нэмэгдүүлэх мессэжийг өгөх зорилготой юм. Бизнес эрхэлж буй залуу хүнийг нийгэм “туршлагагүй, нас залуу” гэж хүлээж авдаг. Гэвч, бизнес рүү орж байгаа хүмүүс 21-45 насныхан байдаг.

Түүнчлэн, хэдийгээр бизнес эрхэлж буй залуучуудад асуудлууд тулгамдаж байдаг ч аливааг эерэг өнцгөөс нь харж, байгаа боломжиндоо тулгуурлан ирээдүйн хөгжил өөд тэмүүлэх хэрэгтэй. Үүний тулд нэн тэргүүнд залуус бид нэгдэж, еөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх санал дэвшүүлж, дэвшүүлсэн саналуудыг шийдвэр гаргах түвшинд хүргэж, бодлогын томоохон баримт бичиг болгох шаардлагатай байна” гэлээ.

 “Бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган” 2017 оны дөрөвдүгээр сарын 20-нд МҮХАҮТанхимд болно.

Чуулганы зорилго

  • Бизнес эрхлэгч залуучуудыг нэгтгэх
  • Бизнесийн зөв хандлага, ёс зүйг уриалах
  • Бизнес эрхлэгч залуучуудын нийгэм, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх
  • Төр болон бизнес эрхлэгч залуучуудын уялдаа холбоог сайжруулах
  • Бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх эрх зүйн боломжийг нэмэгдүүлэх
  • Дотоодын зах зээл дэх гол тоглогч компаниуд болон бизнес эрхлэгч залуучуудын хамтын ажиллагааг сайжруулах
  • Гадаадын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх

Тэд энэхүү анхдугаар чуулганыг зохион байгуулснаар дээрх зорилгоо биелүүлж бодит үр дүнд хүрэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ.

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here