Эхлэл Нийгэм С.Зоригийн тоглож байсан шатар, өмсөж байсан хослол, цүнх зэргийг олонд дэлгэнэ

С.Зоригийн тоглож байсан шатар, өмсөж байсан хослол, цүнх зэргийг олонд дэлгэнэ

68
0

Ардчилсан хувьсгалын оюун санааны нэгээхэн илэрхийлэл болсон МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой энэ сарын 20-ны өдөр тохиож байгаа билээ.

Төрсөн өдрийг нь тохиолдуулан  Монголын Үндэсний музей “Зориг сан”-тай хамтран “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн”-г олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүлхээр болжээ. Уг үзэсгэлэнд түүний гэрэл зураг болон эдлэж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс түүвэрлэн 100 гаруй  үзмэрийг танилцуулах юм байна.

Тодруулбал С.Зоригийн түүхэн гэрэл зургууд, хэрэглэж байсан шатар, өмсөж байсан хослол, цүнх зэргийг болон УИХ-ын гишүүн асан дүү С.Оюундаа бичсэн захидлыг олонд дэлгэх юм байна. Үзэсгэлэн 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс 28-ыг хүртэл  Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд байршина.

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here