Эхлэл Эдийн засаг Валютын хадгаламж 67.5 тэрбум төгрөгөөр буурч, мөнгөний нийлүүлэлт нэмэгджээ

Валютын хадгаламж 67.5 тэрбум төгрөгөөр буурч, мөнгөний нийлүүлэлт нэмэгджээ

74
0

– 2017 оны эхний улирлын эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүд –

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө өнгөрсөн оноос 20 орчим хувиар нэмэгджээ

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2017 оны гуравдугаар сарын эцэст 12.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 79.5 (0.6%) тэрбум төгрөгөөр буурсан ч өмнөх оны мөн үеэс  20.4 хувиар буюу 2065.3 тэрбум төгрөгөөр өсжээ.

График 1, Мөнгөний зарим үндсэн үзүүлэлт, сарын эцэст, тэрбум төгрөг

Мөнгөний нийлүүлэлт 2017 оны гуравдугаар сард өмнөх сараас 79.5 тэрбум төгрөгөөр буурахад төгрөгийн хадгаламж 162.2 тэрбум төгрөг, төгрөгийн харилцах 44.3 тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч валютын харилцах 111.9 тэрбум төгрөг, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 107.2 тэрбум төгрөг, валютын хадгаламж 67.5 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2017 оны 3 дугаар сарын эцэст 788.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 156.5 (16.6%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 129.7 (19.7%) тэрбум төгрөгөөр өсчээ.

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх хувь өнгөрсөн оноос өөрчлөгдөөгүй байна

Эдийн засгийн үзүүлэлтүүдийг харвал, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 3 дугаар сарын эцэст 12.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 94.5 (0.8%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 842.6 (7.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 3 дугаар сарын эцэст 995.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 55.2 (5.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 30.1 (3.1%) тэрбум төгрөгөөр өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.8 хувийг эзэлж, өмнөх сараас 0.5 пункт, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурчээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2017 оны 3 дугаар сарын эцэст 1035.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 34.6 (3.2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 67.6 (7.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.2 хувийг эзэлж, өмнөх сараас 0.3 пункт, өмнөх оны мөн үеэс өөрчлөлтгүй байна.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааны дүн 4.6 дахин өссөн байна

Үнэт цаасны арилжаагаар 2017 оны 1 дүгээр улиралд 224.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 30.5 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 157.0 (3.3 дахин) тэрбум төгрөгөөр өсч, өмнөх улирлаас 23.7 (0.9%) тэрбум төгрөгөөр буурчээ. Арилжсан үнэт цаас өмнөх оны мөн үеэс 5.6 (15.6%) сая ширхэг, өмнөх улирлаас 12.0 (28.2%) сая ширхэгээр буурчээ.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2017 оны 1 дүгээр улиралд 99.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеэс 78.3 (4.6 дахин) тэрбум төгрөгөөр, өмнөх улирлаас 32.7 (3.1 дахин) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2017 оны 3 дугаар сард 12 679.1 нэгж болж, өмнөх сараас 556.9 нэгж, өмнөх оны мөн үеэс 1487.9 нэгжээр өсчээ.

Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2017 оны 3 дугаар сард 1429.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 96.1 (6.3%) тэрбум төгрөгөөр буурчээ.

 

Эх сурвалж: ҮСХ

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here