Эхлэл Эдийн засаг Төрийн өмчит компаниудын Гүйцэтгэх захирлуудын гэрээг сунгах эсэхийг шийднэ

Төрийн өмчит компаниудын Гүйцэтгэх захирлуудын гэрээг сунгах эсэхийг шийднэ

60
2

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг дүгнэх гэж байна.

Уг гэрээг тухайн хуулийн этгээдийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн гүйцэтгэл, аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, захирлын ажлын тайлан зэргээр дүгнэдэг. Энэ удаа Засгийн газар, Ерөнхий сайдын  өгсөн үүрэг чиглэлийн дагуу тухайн компанийн гүйцэтгэх захирлын санхүүгийн сахилга бат, үйл ажиллагааны үр дүн, ашиг орлого, алдагдал, өр авлагын байдлыг нэгтгэн дүгнэж, гэрээг цаашид сунгах эсэхийг шийдвэрлэх юм байна.

Эх сурвалж: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар

Хуваалцах

2 Сэтгэгдэл

  1. Монголыг дампууруулахад энэ төрийн өмчит компаниуд их хувь нэмэр оруулж байгаа шүү. Төрийг өрөнд оруулсан нөхдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here