Эхлэл Нийгэм ФОТО: “Боловсролын шинэчлэл-2017” үзэсгэлэн яармаг “Мишээл экспо” төвд нээгдлээ

ФОТО: “Боловсролын шинэчлэл-2017” үзэсгэлэн яармаг “Мишээл экспо” төвд нээгдлээ

114
1

“Боловсролын шинэчлэл-2017”

үзэсгэлэн яармаг өнөөдрөөс эхлэн “Мишээл экспо” төвд нээгдлээ.

Найм дахь удаагаа уламжлал болон зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн яармагт БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын үнэлгээний төв, төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургуулиуд, коллеж, МСҮТ зэрэг 90 гауй байгууллагаас гадна “Боловсролын зээлийн сан”, арилжааны банкууд оролцож байгаа аж.

Түүнчлэн Боловсролын үнэлгээний төвөөс хөгжлийн бэрхшээлтэй, тусгай сургуулийн сурагчдад зориулсан ЭЕШ-ийн зөвлөгөө мэдээллийг өгч байгаагаараа онцлогтой юм байна.

“Боловсролын шинэчлэл-2017” ЕБС-ийн төгсөх ангийнханд мэргэжил сонголтын чиг баримжаа олгохоос гадна, “Боловсролын зээлийн сан”-д хэрхэн хандах, хэрхэн зээл авах, ЭЕШ-д хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой юм. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дуусал үргэлжилнэ.

Хуваалцах

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here