Эхлэл Интертайнмент Билл Гэйтсийн хүүхдүүд гар утас барих хориотой

Билл Гэйтсийн хүүхдүүд гар утас барих хориотой

110
0

Технологийн салбарын тэрбумтан, манай дэлхийн хамгийн баян хүн болох Билл Гэйтсийн хүүхдүүд орчин үеийн техник хэрэгслээр хүрээлүүлж байдаг гэж олон хүн төсөөлдөг байх. Тэгвэл Билл Гэйтс саяхан Британий The Mirror сонинд ярилцлага өгөхдөө үүний эсрэг байр суурь баримталдгаа дэлгэжээ.

Майкрософтын үүсгэн байгуулагч хүүхдүүддээ технологийн хэрэглээний маш хатуу хязгаарлалт хийдэг гэнэ. Гурван хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн Билл болон Мелинда Гэйтс нар хүүхдүүддээ 14 нас хүртэл нь гар утас эзэмшихийг хориглодог гэжээ.

Гэтэл 2016 оны Influence Central байгууллагын судалгаанд өгүүлснээр гар утас эзэмших нас хүүхдүүдийн хувьд 10 байгаа нь 2012 оны ийм үзүүлэлтээс даруй 2 насаар залуужсан үр дүн аж.

Хэдийгээр гар утас барьж эхэлсэн ч хэрэглэх цагийг нь бас хязгаарлаж өгдөгөө Билл Гэйтс ярьсан байна. Тухайлбал хоолны ширээн дээр гар утас бүрэн хориотой бол орой тодорхой цагаас эхлэн дэлгэц шагайхыг нь зогсоож, эрт унтуулдаг тухайгаа 61 настай тэрбумтан тайлбарлажээ.

Ганц Билл Гэйтс биш, Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс мөн ийм зарчим баримталдаг тухайгаа өмнө нь ярьж байв. Тэрээр Нью Йорк Таймсын сэтгүүлчид ярихдаа хүүхдүүд нь iPad барьж үзээгүй байгаа гээд “Хүүхдүүдийнхээ гэртээ технологи хэрэглэх хэмжээг бид тогтоож өгдөг” гэсэн байна.

20, 17, 14 настай хүүхдүүдийн эцэг Билл Гэйтс энэ ярилцлагыг өгөх үедээ $10-ын үнэтэй Касио бугуйн цаг зүүсэн байсныг сэтгүүлч онцолжээ.

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here