Эхлэл Улс төр Ч.Хүрэлбаатар: ОУВС-гийн 24 захирал санал нэгтэйгээр хөтөлбөрийг баталлаа

Ч.Хүрэлбаатар: ОУВС-гийн 24 захирал санал нэгтэйгээр хөтөлбөрийг баталлаа

118
0

Манай улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргаад байсан юм. Өнгөрсөн сарын сүүлчээр захирлуудын зөвлөл хуралдсан ч хүсэлтийг хойшлуулсан. Тэгвэл өчигдөр шөнө буюу манай цагаар 02:30 цагийн үед ОУВС-гийн захирлын зөвлөл хуралдаж эцсийн шийдвэрийг гаргажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өнөөдөр өглөө /2017.05.25/ “Өчигдөр шөнө ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монголтой хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталлаа. АНУ, Япон, Хятад, Англи, Орос, Франц, Герман зэрэг орны 24 захирал санал нэгтэйгээр баталжээ. Тэд Монголд, одоогийн төр засагт итгэж байна. Монголын эдийн засаг тогтворжиж эхлэх нь тодорхой болж байна. Төгрөгийн ханш яах вэ, дахиад унах уу? Америк долларын ханш яах бол? гэдэг асуултыг олон хүн надад тавьдаг. Одоо төгрөгийн ханш унахгүй, харин ч чангарна аа, манай улсын валютын нөөц нэмэгдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ ээ гэдгийг хэлье. Монголын эдийн засгийг хямралаас гаргахад хөрөнгө оруулалт хэрэгтэй, бусад орны дэмжлэг хэрэгтэй, хатуу ч зөв бодлого явуулах нь зүйтэй гэж үзэж, дэмжиж байсан бүх хүмүүст талархал илэрхийлье” хэмээн мэдэгдлээ.

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here