Эхлэл Улс төр Тусгай хяналтын дэд хороо яг одоо хаалттай хуралдаж байна

Тусгай хяналтын дэд хороо яг одоо хаалттай хуралдаж байна

657
0

Улсын их хурал Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлгийн зүгээс Тусгай хяналтын дэд хороог хуралдах хүртэл тодорхойгүй хугацаагаар завсарлага авсан. Тэгвэл яг одоо тусгай хяналтын дэд хороо хаалттай хуралдаж байна. Тусгай хяналтын дэд хороог С.Батболд удирддаг бөгөөд таван гишүүнтэй. Намын бүлгийн саналын дагуу УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Занданшатар, Я.Санжмятав, Д.Цогтбаатар, Н.Энхболд нарыг харьяалуулан баталсан байдаг. Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг эрхэлдэг байна. Хурал хаалттай учир үр дүнг хүлээх л үлдлээ.

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here