Эхлэл Нийгэм Хотын удирдлагуудад хатуу сануулга өгөв

Хотын удирдлагуудад хатуу сануулга өгөв

432
0

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Засгаа огцруулах бичигт гарын үсэг зурчихаад сууж буй нэгэн. Намын нөхөд нь хэрүүл хийгээд явж байхад мань эр фэйсбүүкээр хотын даргад анхааруулга өгөөд, тун ч пээдгэр байна. Ясны зарчимч, шударга тэрээр хэлсэн үгээ биелүүлэхийн тулд сонгогдсон тойргийнхоо удирдлага, боловсрол, зам харгуй гээд бүхий л асуудалд анхаарал хандуулж буй цөөн гишүүний нэг юм. Тэрээр хотын даргад хоёр ч сануулга өгөөд амжлаа. Хотын дарга Су.Батболд болон түүний удирдлаганд байдаг дарга нар хэр удаан ажилдаа хойрго хандахыг харах л үлдлээ. Төрийн ордонд УИХ-ын гишүүдийн туслахуудын дунд Нийслэл рүү бичиг явуулна гэдэг харанхуй худаг руу чулуу шидэхтэй адил гэсэн яриа ч хүртэл гараад амжжээ.

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here