Эхлэл Улс төр Ерөнхийлөгч Х.Баттулгын төлөө ажилласан зарим хүмүүс бухимдалтай байна

Ерөнхийлөгч Х.Баттулгын төлөө ажилласан зарим хүмүүс бухимдалтай байна

12083
8

Өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд, МАН-аас С.Ганбаатар нар өрсөлдсөн.

Ингэхдээ тэд тус сонгуульд нилээдгүй мөнгө зарцуулсан лавтай.  Тус сонгуулийн төсөв 4 тэрбум 50 сая төгрөгөөс бүрдэж байгаа талаар албаны хүмүүс мэдээллэсэн.

Энэ мөнгө улсын төсвөөс гарч байгаа бөгөөд өөрөөр хэлбэл та бидний халааснаас гарч байгаа гэсэн үг. Сонгуулийн төсөвт 7 тэрбум төгрөгийг төсөвлөөд байсан Сонгуулийн Ерөнхий хороо ийнхүү 4 тэрбум болтлоо буурсанд сэтгэл дундуур байсан. Гэсэн хэдий ч хямралтай байгаа энэ үед яаж ийгээд 4 тэрбумд багтаахаас аргагүй болсон билээ.

Энэ нь мэдээж сонгуулийн сурталчилгааны хугацаанд орой бүр телевизээр гарсан сурталчилгаа, плакат, сонин хэвлэл, ухуулагч нарт зарцуулагддаг.

Сонгуульд ялалт байгуулах нь ганц нэр дэвшигчдийн баяр биш. Мэдээж түүнийг дэмжиж ажилласан хүмүүсийн ч баяр, найр байдаг. Энэ ч утгаараа нэг нэр дэвшигчийн цаана маш олон ажилчин, албан хаагчид байдаг.

Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсон даруйдаа өөрийнхөө төлөө нойр хоолоо хасан байж зүтгэсэн хөдөлмөрийг нь үнэлээгүй талаар зарим иргэд ам муутай байна.

Тодруулбал, Ерөнхийлөгч маань сонгогдсондоо баярласан уу эсвэл сонгогдсон юм чинь хэмээн үл тоосон уу ? үл мэдэх шалтгаанаар өөрийнхөө төлөө ажилласан ухуулагч нарт тохиролцсон цалингаа одоог хүртэл өгөөгүй талаар зарим иргэд гомдолтой байгаа гэнэ.

СОНГУУЛИЙН УХУУЛАХ АЖЛЫГ ИХЭВЧЛЭН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ, ХОРООНЫ АЖИЛЧИД ГЭХ МЭТ ЗАРИМ ЗУНЫ ЦАГТ АЖИЛГҮЙ АМАРДАГ ХҮМҮҮС МӨНГӨ ОЛОХ ЗОРИЛГООР ХИЙДЭГ БОЛСОН ГЭХЭД ХЭЛСДЭХГҮЙ.

 

Жишээлбэл: Увс аймгийн Улаангом сумын иргэд Ерөнхийлөгч Х.Баттулгын төлөө сонгуулийн хугацаанд өглөө найман цагаас орой есөн цаг хүртэл ажиллаж 400 мянган төгрөгний цалин авахаар тохиролцожээ. Гэвч тэд тохиролцсон цалингаа одоог хүртэл авч чадаагүй байгаа гэнэ. Мөн Хан-Уул дүүрэгт ажилласан иргэд ч мөн түүний төлөө нойр хоолгүй хамт зүтгэчихээд юу ч үгүй хоцорсон гэнэ.

Тиймээс Ерөнхийлөгч маань тэдгээр хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэж, таны төлөө хөлс хүчээ зориулсныг нь үнэлэх хэрэгтэй биз.

Tug.mn

Хуваалцах

8 Сэтгэгдэл

  1. Женко шүү дээ хүмүүсээ!!! Төрөөс төрсөн тэр бумтан шүү дээ! Гайгүй хэдэн үйлдвэрүүдийг маань бүгдийн луйвраар хувьчилж авсан. Тэр үеийн төрийн өмчийн хорооны дарга нь одоогийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд ш дэ.

  2. Хэн ч сонгуульд өрсөлдөж бай мөнгөний төлөө л ажилладаг ш дээ угтаа. Хөлсийг нь өгчихгүй. Жижиг гарын хүмүүсээ таг мартсан яваа. Нөгөө хүмүүстээ суудал өгчихсөн ш дээ.

  3. Харина ч алба тушаалыг сайн түгээж байгаа. Битгий ховдогло.

  4. Дагасан бүхэн хишиг хүртэж байгаа юм гэсэн биздээ. Ханадаггүй амьтад

  5. 4 jiliin hugatsaand ard tumen min yaduurlaas garna gesen biz dee. Bas ur zeelig chin tulnu gesen gee biz dee, Erunhilugch maani

  6. Ардын намын захиалгаар ТЕГ ухуулагчидийн цалинг хулгайлсан ш д, хүч түрж

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here