Эхлэл Нийгэм Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Тэмүүжин андууд” цэцэрлэг нээлтээ хийлээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Тэмүүжин андууд” цэцэрлэг нээлтээ хийлээ

77
0

Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өнөөдөр шинэ цэцэрлэгтэй орлоо. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Учралын 100 хувь санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн ХIХ хороонд байрлах “Тэмүүжин андууд” цэцэрлэгийг бүрэн засварлаж, ашиглалтад оруулав. Уг цэцэрлэгт нийт 150 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг авах юм. Түүнчлэн цэцэрлэгийн дэргэд сэргээн засах, өдөр өнжүүлэх төв ажиллуулах юм. Ингэснээр тусгай хэрэгцээт үйлчилгээ шаардлагатай багачууд цэцэрлэгтээ суралцахаас гадна сэргээн засах эмчилгээнд хамрагдах боломжтой болж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цөөн хэдэн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Сонгинохайрхан дүүрэгт гэхэд 800 гаруй бага насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдардаг ч цэцэрлэгийн хүртээмжээс үүдэн ихэнх нь цэцэрлэгт хамрагдах боломжгүй байна. Иймд дээрх цэцэрлэгийг ашиглалтад оруулсанд эцэг, эхчүүд туйлын баяртай байгаагаа илэрхийлэв. Нийт 150 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулахын зэрэгцээ 22 иргэн ажлын байртай болж буйгаараа онцлог юм. “Тэмүүжин андууд” цэцэрлэг өнөөдрөөс хүүхдээ бүртгэж, үйл ажиллагаа нь эхэллээ.

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here