Эхлэл Нийгэм Сөрөг бодлуудаасаа салахгүй бол өвчинд хүргэж болзошгүй!

Сөрөг бодлуудаасаа салахгүй бол өвчинд хүргэж болзошгүй!

43
0

Бидний эргэн тойрон болж буй үйл явдал бидний бодолтой ямар нэгэн хэмжээгээр холбоотой байдаг. Үүнийг зарим нэг хүмүүс үгүйсгэх хэдий ч дэлхий ертөнц ийм л зохицолдлогоотой ажээ.

Бидний бодлоос ирээдүй маань хамаарна гэдгийг сэтгэл зүйчид батлаад байгаа. Үнэндээ, сөрөг бодолтой явахад муу зүйл тохиолдох нь ихэсдэг. Аливаа зүйлийг сөргөөр харах үзлээ эерэгээр өөрчлөнгүүт амьдрал жигдрэх нь тэр.

Статистик тооцооноос харахад ихэнх хүмүүс таагүй орчинд буюу ядуу орчинд өссөн байдаг. Одоо цагт амьдралыг харах үзэл бодлоо өөрчлөхийг ихээр хүсдэг болжээ. Мэдээж ганц оролдлогоор бүх муу бодлоосоо салж чадахгүй, яагаад гэвэл олон жилийн туршид сөрөг үзэл бодол тархинд программчлагдсан байгаа. Хэрвээ хүн өөрийнхөө сөрөг үзэл бодлоосоо ухамсартайгаар салахгүй бол эцэстээ эрүүл мэндээрээ хохироход хүрнэ. Таагүй сэтгэгдэл, бодол нь хэр их удаан хуримтлагдана төдий чинээ өвчин хүндээр тусна.

Өвчинд хүргэх 7 бодол

Өөрөө өөрийгөө хайрлахгүй байх – бидэнд хамгаас илүүтэй муугаар нөлөөлдөг бодол. Гэр бүл, үр хүүхэд, ажлынхаа төлөө өөрийгөө мартах ёстой гэдэг үгийг та олон л сонссон байх. Өөрийгөө гаргуунд нь гаргах ёстой ажлын жагсаалт дуусахгүй. Эцэст нь хүн өөртөө сэтгэл дундуур болж үлддэг. Чухам үүнээс л болж үл ойлголцол, гомдол, ядаргаа эхэлнэ. Гэнэт хувиа хичээж зөвхөн өөрийгөө бодож болохгүй. Ямар нэгэн зүйл хийхээсээ өмнө дотоод сэтгэлээ сонсож сур, энэ ажлыг хийснээр та аз жаргалтай болох уу гэж асуугаарай. Таны дотоод сэтгэл танд юу тохирохыг сайн мэдэж байгаа. Дотоод сэтгэлээ сонсож сурахын тулд мэдрэмжээ хөгжүүл.

Атаархал – хүнийг шууд дотроос нь хэмлэж иднэ. Хэн нэгэнд атаархсанаар өөрийгөө дорд үзэх үзэл шууд суудаг. Өөрийнхөө хийх ёстой ажлыг олохыг хүсэж байгаа бол тоон судлалын тусламжтайгаар олж болно.

Гомдол – шударга бусаар буруутгаж байгаа үед төрдөг бодол. Энэ бодлыг бүрэн хянаж болох хэдий ч огцом нэг л өдөр ил гарч гай тарьж мэднэ. Гомдол нь өөрийн биеийг устгах программд шилжиж хүнд өвчинд хүргэх аюултай. Үүнээс зайлсхийхийн тулд өөртөө тодорхой зорилго тавьж өөрийгөө зөвөөр ойлгуулж сураарай.

Өрөвдөх сэтгэл нь таны өрөвдөж байгаа хүний бухимдлыг хүргэж таны эрч хүчийг шавхаж болзошгүй. Тусгай дасгалын тусламжтайгаар та өөрийн био талбайн хүчийг сэргээж болно. Гэхдээ өрөвч сэтгэл нь сэтгэл санаагаар унагааж дарамтанд оруулдаг. Өөрийгөө болон эргэн тойрныхныгоо өрөвдөхөө боль. Танд өөрийнхөө зорилгод хүрэхэд шаардлагатай бүх зүйл бий.

Айдас. Бид бүгд ямар нэгэн айдас, сэтгэл зовнил, болгоомжлолтой байдаг. Энэ мэт мэдрэмж нь биднийг дарамтанд оруулах ажээ. Айдас байнгын анд болвол хүн сэтгэлийн дарамтанд бүрэн орно. Үүнээс болж мэдрэлийн ядаргаа, стресс, дархлаа сулрахад хүргэх ажээ. Айдас нь зарим нэг алдаа гаргахаас хамгаалдгийг бас мартаж болохгүй. Гэхдээ зөв айдас болон худлаа түгшүүрийг ялгаж сурах хэрэгтэй.

Дургүйцэл – хүнд ямар нэгэн зүйл таалагдахгүй байхад төрдөг мэдрэмж. Бид бүгд амьдралд тавих өөрийн шаардлагатай. Шаардлагад нийцэхгүй бол дургүйцэл нь хүрнэ. Энэ мэдрэмж нь юуны түрүүнд элэг, арьс, гэдэс ходоодонд сөргөөр нөлөөлнө, зарим тохиолдолд үе мөчинд сөргөөр нөлөөлөх ажээ. Юм болгонд дургүйцээд байвал бие эрхтэн эрүүл мэндээр хохирно. Аливаа зүйлийг байгаагаар нь хүлээн авахыг хичээгээрэй. Бидний бодол материаллаг зүйл учраас бидний бодол бидний амьдрал дээр шууд тусна.

Шүүмжлэл – юуны түрүүнд үе мөч, хоолойд сөргөөр нөлөөлнө. Бусдыг шүүмжилснээр амьдралд сэтгэл дундуур байгаагаа илтгэж байгаа хэрэг. Бодол бидэнд бумерангийн хуулиар эргээд л ирнэ. Эргэн тойрныхныгоо өөрчлөх гэж бүү хичээ. Юуны түрүүнд өөрийгөө сайн хяна, амьдралын аливаа нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ анхаар. Та зөвхөн өөрийнхөө л амьдралыг өөрчилж чадна гэдгийг бүү мартаарай.

Нэг л өдрийн дотор өөрийнхөө үзэл бодлыг өөрчилж чадахгүй нь ойлгомжтой. Сөрөг үзэл бодолтойгоо хэдэн жил амьдарч байгаагаа бодоорой. Үзэл бодлоо эерэгээр өөрчлөхийн тулд өөр дээрээ байнга ажиллаж өөрчлөлтийг мэдэрч сурна. Өөрийгөө өөрчлөхөөс бүү ай, урагш алх, туршилт хий.

Эх сурвалж: Xopom.com

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here