Эхлэл Улс төр Цэргийн амралтад нууц уулзалт болжээ

Цэргийн амралтад нууц уулзалт болжээ

2705
0

йм мэдээ салхиар туугдаад ирлээ. Өндөр харуул хамгаалалт дор болсон нууц уулзалтыг УИХ-ын гишүүн Лу.Болд зохион байгуулсан хэмээн эх сурвалж өгүүлэв.

Уг уулзалтад ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, түүний нэгдүгээр орлогч, хошууч генерал Р.Сүхбат нараас гадна Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хүрэлцэн ирсэн гэнэ. Уулзалтын зорилго мэдээж ойлгомжтой. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Давааг сэнтийд нь үлдээх асуудал.

Тэрбээр Лу.Болдыг БХ-ын сайдаар ажиллаж байх үед Ар талын газрын даргаар томилогдсон байдаг. Эндээс тэдний үерхэл эхэлсэн хэмээн зэвсэгт хүчнийхэн үздэг. Тэгээд л мань эр сайн ахынхаа буянаар албан тушаалын шатаар ногоон гэрлээр өгссөн аж. Энэ удаад сайн ах нь дүүгээ албан тушаалд нь үлдээхийн тулд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргатай танилцуулсан байж болох юм.

mminfo.mn

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here