Эхлэл Улс төр “ДАВХАР ДЭЭЛТЭЙ” Засгийн Газарт дэд сайдын оролцоо чухал

“ДАВХАР ДЭЭЛТЭЙ” Засгийн Газарт дэд сайдын оролцоо чухал

407
0

Засгийн газрын  сайд нарын нэрс тодорлоо. УИХ дахь МАН-ын бүлэг  сайд нарын асуудалд нэгдсэн байр сууринд хүрснээ зарлаж, нэр дэвшигчдийг эцсийн байдлаар зарлав.

Тодруулбал, Монгол улсын Шадар сайд  Ө.Энхтүвшин, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  Н.Цэрэнбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг нарыг дэвшүүлэхээр санал нэгджээ.

Энэ удаагийн Засгийн газрын гишүүд  бүгд “давхар” дээлтэйгээрээ ихэд онцлог. Магадгүй Засгийн газрыг тогтвортой, хүчтэй байлгах нэг арга нь биз. Харин сайдуудыг томилохтой зэрэгцээд дэд сайдуудын асуудал яригдаж эхэллээ. Тухайлбал, шинэ Засгийн газар дэд сайдтай ажиллах эсэхийг хэвлэл мэдээллийнхэн төдийгүй олон нийт сонирхож эхэллээ.

Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд дэд сайдтай ажиллахаа илэрхийлчихсэн. Тэгэхээр дэд сайдтай Засгийн газар байх нь гэж ойлгогдохоор байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өнөөдөр мэдээлэл хийхдээ “Дэд сайдын асуудлаар эцсийн шийдэлд хүрээгүй байгаа. Засгийн газрын дараа ярилцана” гэсэн. Ерөнхий сайд нэгэнт ам алдсан болохоор энэ Засгийн газарт орж ажиллах дэд сайдуудын “тулаан” аль хэдийнэ эхэлсэн гэж хэлж болно. Хэдийгээр МАН дотроос сайдууд томилогдож байгаа хэдий ч үзэл, бодол өөрсдийн фракциасаа хамтарч ажиллах дэд сайдуудаа сонгох нь дамжиггүй юм.

Манай улсын хувьд төсөв мөнгө хэмнэх гэж ярихаар л дэд сайдуудтай холбон тайлбарладаг. Гэтэл гаднын улс оронд зөвхөн хойд, урд хөршөөсөө харахад хэдэн дэд сайдтай ажилладаг билээ. Томоохон бодлогын, чиг үүргийн яамдуудад харин ч нэг дэд сайд цөөдөх нь бий. Ажил үүргийн гүйцэтгэл талд нь авч үзвэл шүү дээ.

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here