Эхлэл Дэлхий “Монголизм” хэмээх нэр ашигласныхаа төлөө уучлал гуйв

“Монголизм” хэмээх нэр ашигласныхаа төлөө уучлал гуйв

740
0

Австралийн бестселлер номын зохиолч Дауны синдромыг тодорхойлохдоо “Монголизм” хэмээх нэр томьёо ашигласныхаа төлөө уучлал гуйж, 20 мянган хувь хэвлэгдсэн номоо зах зээлээс эргүүлэн татжээ. Алдартнуудад зөв хооллолтын талаар зөвлөгөө өгдөг Либби Вивер ‘Монголизм’ хэмээх нэр томьёо нь Дауны синдромтой огт холбоогүй, өөр утгатай үг гэдгийг мэдээгүй хэмээгээд буруу үг сонгосноос болж бусдыг гомдоож, тавгүйтүүлсэндээ туйлын их харамсаж байна гэжээ. 1860 онд Дауны хам шинж буюу хромсомын гажгийг тогтоосон Их Британийн эмч Жон Лагдон Даун энэхүү өвчнийг тодорхойлохдоо “Монголизм” хэмээх үгийг хэрэглэснээс анагаах ухаанд буруу нэр томьёо бий болсон ажээ. Дауны хам шинж нь 21 дэх хромсом нь хос биш, гурав болж хуваагдсанаас болж үүсдэг хэл яриа, оюуны хөгжлийн удаашрал, бие эрхтний гаж согог ажээ.

Австралийн Окланд хотын дауны синпдромтой иргэдийн холбооны тэргүүн Наташа Гулд дээрх номонд дауны синдромтой иргэдийг “Монголойд” гэж нэрлэсэн нь туйлын бүдүүлэг, бас доромжилсон хэрэг  гэж үзсэн байна. Тэрбээр ‘Дауны хам шинжтэй хүмүүс нийгэмд тустай олон зүйл хийдэг, гэр бүл, найз нөхдийнхөө хайртай хүмүүс.  Тэднийг доромжлох нь бид бүгдийг доромжилсонтой ялгаагүй” гэжээ.

Сүүлийн арав гаруй жилийн өмнөөс дауны хам шинжтэй хүнийг тодорхойлдог байсан  энэхүү хэллэгийг доромж утгатай хэмээн анагаах ухаанд хэрэглэхээ больсон ажээ.

News.mn

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here