Эхлэл Дэлхий Өөрийгөө цэнэглэж бас засдаг автомашин зохион бүтээжээ

Өөрийгөө цэнэглэж бас засдаг автомашин зохион бүтээжээ

273
0

Массачусетсын их сургуулийн судлаачид болон Ламборжинигийн дизайнерууд өөрийгөө засдаг мөн хагас автомат удирдлагатай цахилгаан супер машины төслийг боловсруулжээ.

Terzo Millenio гэх нэртэй энэхүү машин нь дугуй тус бүрт нэг, нэгээр ноогдох нийт дөрвөн цахилгаан хөдөлгүүртэй. Гэхдээ хөдөлгүүрүүд нь батарейн блокын оронд суперконденсаторуудаас тэжээл авах юм байна. Чухамхүү эдгээр суперконденсаторууд нь одоо хэрэглээнд нэвтэрсэн цахилгаан машинуудад тулгардаг олон бэрхшээлийг давах бөгөөд хурдан цэнэглэгдэж, өгөгдсөн зайд эрчим хүчийг илүү удаан хадгалах боломжтой гэнэ.

Шинэ төрлийн машины кузовыг нүүрстөрөгчийн цуулдсаар хийсэн хавтан ашиглан бүтээжээ. Ингэснээр кузовд бага зэрэг ан цав гарвал “өөрийгөө засварлаж”, ан цав нэмэгдэн, даамжирах, эвдрэхээс хамгаалдаг юм байна.

Жолоодлогын тухайд, автомашин бүрэн автоматаар өөрөө явахын оронд зохих чиглэлүүдийг өгч, эзэндээ сайн жолоодох хичээлийг заах боломжтой гэнэ.

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here