Эхлэл Нийгэм Зэвсэглэсэн залуус “Шөнийн зах”-ын Хаан банкийг дээрэмджээ

Зэвсэглэсэн залуус “Шөнийн зах”-ын Хаан банкийг дээрэмджээ

1297
1

Олон улсын худалдааны төв, “Нарантуул”-ын баруун талд байрлах “Шөнийн зах” худалдааны төвд байрлах  Хаан банкны салбарт өнөө орой 19.40 цагийн үед дээрэм гарчээ. Хорь орчим насны  гурван залуу Хаан банк руу орж, гурван минутын дотор их хэмжээний мөнгө дээрэмдээд зугтжээ. Ингэхдээ хоёр нь 19.40 цагийн үед гартаа барьсан хийн буу /зарим гэрч тоглоомон буу/ -гаар сүрдүүлж, үүрч явсан цүнх рүү нь мөнгө хийхийг банкны ажилтнуудаас шаардсан байна.

Эх сурвалжийн хэлснээр банкинд байсан ажилчид бэртэж гэмтээгүй байна. Харин гэмт этгээдүүд Хаан банкнаас авсан мөнгийг зарим нь “их хэмжээний” гэж байгаа бол, зарим эх сурвалж “өдрийнх нь орлого” гэж тодорхойлж байна.

Гэмт этгээдүүд банкнаас гарч зугтсаны дараа буун дуун гарсан гэдгийг ойр орчимд байсан эх сурвалжууд хэлсэн юм. Хаан банкны хамгаалалтын ажилтан гэмт этгээдүүд гарч зугтсаны дараа хий буудсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.

Хэргийн газар цагдаагийн албан хаагчид 20.10 цагийн үед ирсэн бөгөөд нөхцөл байдалтай  танилцаж гэмт этгээдүүдийг гутлын мөр болон бусад шинж тэмдгээр хайж эхэлсэн байна.

Мөн гэмт этгээдүүд согтууруулах ундаа хэрэглэснийхээ дараа Хаан банк руу дайрч орсныг ойр орчмын камерийн бичлэгээр тогтоожээ.

ioim.mn

Хуваалцах

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here