Эхлэл Дэлхий Владимир Путиныг оролцуулаад 23 хүн нэр дэвшин өрсөлдөхөө мэдэгдээд байна

Владимир Путиныг оролцуулаад 23 хүн нэр дэвшин өрсөлдөхөө мэдэгдээд байна

248
0

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлсэн тухай Холбооны зөвлөлийн тогтоол гарлаа.

Энэ тогтоол гарснаар Ерөнхийлөгчид хүнээ дэвшүүлэх намууд хурлаа хийж, бие даан нэр дэвшигчид дэмжигчдийн бүлгээсээ холбогдох бичиг баримтаа бэлдэх эрхтэй болж байгаа юм. Сонгуулийн ерөнхий хорооны тэргүүн Элла Памфилагийн мэдээлснээр, одоогийн байдлаар өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путиныг оролцуулаад 23 хүн нэр дэвшин өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм. Гэхдээ албан ёсны мэдээ гарах болоогүй.

Сонгуулийг зохион байгуулахад зориулан 14,807 тэрбум рублийг төсөвлөөд байна. Сонгууль 2018 оны гуравдугаар сарын 18-нд болох товтой.

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here