Эхлэл Social ИНДЭР 1959 оны 1-р сарын 3-ны энэ өдөр Аляска муж улс АНУ-ын 49...

1959 оны 1-р сарын 3-ны энэ өдөр Аляска муж улс АНУ-ын 49 дэх муж улс болон нэгдэн оржээ.

315
0

Чимэдийн Хүрэлбаатар Khurelbaatar Chimed: 1959 оны 1-р сарын 3-ны энэ өдөр Аляска муж улс АНУ-ын 49 дэх муж улс болон нэгдэн оржээ.
Анхлан Оросын эзэнт гүрний үслэг ан агнуурын аж ахуй эрхэлэх, уугуул иргэдийн дунд шашин түгээх зорилготой байсан Аляскийн газар нутгийг АНУ-д $7.2 сая ам.доллараар (2016 оны өртөгөөр ойролцоогоор $1.8 тэрбум) зарсан байдаг. Энэ нь ойролцоогоор 4000 м2 газрыг 2 центээр зарсантай тэнцэх аж. Зарах болсон үндсэн шалтгаан нь Оросын эзэнт улс Крымийн дайнд (1853 – 1856) ялагдаад байсан учир Аляскийг Англичуудад алдах эрсдэлтэй гэж үзээд яаравчлан АНУ-д амжиж зарахаар гэрээ хэлцэл хийж эхэлжээ.


Зарах болсон бас нэг шалтгаан нь Оросын сууршигч колонистууд өөрсдийн фактурын (үслэг түүхий эд бэлдэх компани) үндсэн түүхий эд, баялаг болсон үслэг ан агнуурын нөөцийг 10 гаруй жилийн хугацаанд дуусгачихсан байсан бөгөөд үнэндээ тухайн газар нутгийн баялагийг бүрэн цөлмөчихсөн тул ирээдүйд ашиггүй гэж Оросын эзэн хаандаа мэдээлэл өгч байсантай ч холбоотой гэж зарим түүхчид үздэг байна. Оросын сайд Эдуард де Стоекл Аляскийг АНУ-д 5 сая ам.доллараас буулгалгүй зарах үүрэг авчээ. Эдуард де Стоекл лоббист Роберт Ж.Уолкерт 5000 ам.доллар төлж АНУ-ын конгресст лобби хийлгэж зөвшөөрүүлсэн байдаг.

Анхлан 7 сая ам.доллараар тохирсон наймааны дүнд гэрээ байгуулагдах үед 200,000 ам.доллараар нэмэгдсэж 7,2 сая доллар болжээ.

https://www.archives.gov/…/prologue/1994/winter/alaska-check

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here