Эхлэл Нийгэм Авто худалдаа эрхлэгчид цагдаа нартай муудалцжээ

Авто худалдаа эрхлэгчид цагдаа нартай муудалцжээ

400
0

Оны өмнө Нийслэлийн Баянгол дүүрэг Төмөр замын хажууд байрлах 1000 машины авто захыг нүүлгэх шаардлагыг хотын дарга төмөр замын удирдлагуудад хүргүүлсэн. Харин тус газар дээр автомашины худалдаа эрхэлдэг иргэд үүнийг эсэргүүцэж, уг захыг тохижуулахад тэрбум төгрөг зарцуулсан хэмээж байсан. Тэгвэл газрыг чөлөөлөхтэй холбогдуулан өнөөдөр /2018.01.03/ албаныхан очсон ч худалдаа эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул дүүргийн цагдаагийн хамгаалалтад тус газрыг авчээ. Гэвч худалдаа эрхлэгчид болон цагдаа нартай маргалдан, зодоон цохион дээрээ тулсан тул заримыг нь баривчлахад хүрсэн байна.

Авто худалдаа эрхлэгчдийн зүгээс уг газрыг 2007 оноос эхлэн тордож, 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байтал шийдвэр гаргах төвшний хүмүүсийн оролцоотойгоор хууль бус шийдвэр гаргаж, ажиллах боломжгүй болголоо гэж байгаа бол “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зүгээс “1000 машины зах байрлаж буй газар нь анхнаасаа манай мэдлийнх байсан. Хөрөнгө мөнгө боломжгүй байсан учраас 2006 оноос “Даяар хас” компанид түрээслүүлсэн. Гэрээний хугацаа 2016 онд дууссан. Одоо дээрх газарт орчин үеийн төмөр замын вокзал барина” хэмээн мэдэгдээд байгаа.
Эх сурвалж www.wikimon.mn

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here