Эхлэл Улс төр Ц.Цогзолмаа: Телевизээр ярьсан 5 боть ном нь Амайгийн ном биш

Ц.Цогзолмаа: Телевизээр ярьсан 5 боть ном нь Амайгийн ном биш

43
0

БСШУ-ны  сайд Ц.Цогзолмаа  саяхан аялагч Амай буюу Ж.Золжаргалын бичсэн номуудыг “хэнд ч хэрэггүй” гэсэн мэдэгдлийг телевизээр хийсэн гэдгийг аялагч маань хувийнхаа цахим хуудсаар мэдэгдэж эсэргүүцлээ илэрхийлсэн нь олон хүний эгдүүцлийг төрүүлж байна.
Учир нь Амайгийн бичсэн эдгээр номууд нь намын зохиомол түүх биш. Хэн нэгэн улстөрчийг худлаа хөөргөсөн ном ч биш. Түүний 11 жил аялаж дэлхийн 86 оронд очсон туршлага, тус орнуудын түүх соёл, шашин гээд бүхий л зүйлийг шинжлэх ухаанчаар буулгасан ном гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрдөг. Номыг бүтээхдээ Амай нь зөвхөн өөрийн сонирхлын дагуу, дэлхийн сонин хачинаас сорчлон дэлгээгүй. Тус номын багт салбар салбараас манай нэртэй эрдэмтэд оролцсон нь шинжлэх ухаанчаар хандасныг хэлнэ. Учир нь тус ном нь манай нийгмийн байдалд томоохон өөрчлөлт хийхэд ихээхэн ашиг тустай зүйл гэдгийг эрдэмтдийн баг ч хэлсэн, олон мянган уншигчид ч хүлээн зөвшөөрсөн. Тэр тусмаа аялал жуулчлалын салбарт ихээхэн том шинэчлэл хийхэд Амайгийн бичсэн номууд маш том түшиц болно гэдгийг мэргэжилтнүүд нэгэнтээ дүгнэжээ.

Амай эрхэм сайдад хандаж “Миний номыг сөхөж хараагүй байж энэ олон эрдэмтэн, хүний хөдөлмөр, мянга мянга уншигчдыг ийн дайрч болохгүй. Тиймээс би өнөөдрөөс аппаратаа салгана. Ц.Цогзолмаа сайд надаас албан ёсоор уучлал гуйх ёстой” хэмээжээ.

Тэгвэл дээрх мэдэгдэлтэй холбогдуулан сайд Ц.Цогзолмаа Ж.Золбаярын аавтай уулзаж, ярилцжээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа, “Монгол бадарчин Амай буюу Ж.Золбаярын аав доктор Цэен-Норовын Жамбалсүрэн гуайтай биечлэн уулзаж ТВ-ээр ярьсан 5 боть ном нь Амайгийн ном биш болохыг тодруулан тайлбарлаж бодит мэдээллийг өглөө” хэмээн бичсэн байна.

Хуваалцах

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here