
Улаанбаатар хотын иргэдийн хамгийн том толгойны өвчин бол түгжрэл. Тэр тусмаа хичээл, сургууль эхлэх үеэр улам идэвхжидэг. Түгжрэл бол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш. Дэлхийн том хотуудын туулж ирсэн, туулсаар байгаа “зовлон”. Харин түгжрэлийн шалтгаан бүр харилцан адилгүй. Улаанбаатар хотын түгжрэлийн хамгийн том шалтгаан нь хүн амын тоо, тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж байхад шинээр ашиглалтад орох авто зам төдий л нэмэгдэхгүй байгаатай холбоотой. Мөн үүнтэй уялдсан бодлогыг сүүлийн 30 орчим жил хэрэгжүүлээгүйтэй холбоотой. Хэдэн тоо дурдахад Улаанбаатар хотын хүн ам 2010 онд 1.2 сая байсан бол 2020 онд 1.6 сая болж өссөн. Энэ нь хотын хүн ам жилд дунджаар 2.5 хувиар өссөн гэсэн үг юм. Хотын хүн ам өсөхийн хэрээр тээврийн хэрэгслийн тоо мөн дагаж өссөн. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 2012 онд 367.814 байсан бол 2020 онд 615.622 болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, найман жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, жилд дунджаар 6.7 хувиар өссөн байгаа юм. Гэтэл хотын авто замын нийт урт 2010 онд 954.4 км байсан бол 2020 онд 1135.7 км болж 10 жилийн хугацаанд ердөө 181.3 км-ээр нэмэгджээ. Тодруулбал, машины тоо хоёр дахин нэмэгдээд байхад авто замын урт ердөө 180 км-ээр нэмэгдсэн гэсэн үг.
Энэ бол Улаанбаатар хотын түгжрэлийн үндсэн шалтгаан. Хүн ам, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдээд байхад түүнтэй уялдсан бодлого хэрэгжүүлээгүйгээс нийслэлийн авто зам машинаа “даахгүй”-д хүрээд байна.
Дэлхийн томоохон орнууд болох Хятад, Бразил, Мексик нь түгжрэлийг бууруулахын тулд авто тээврийн хэрэгсэлд тавих татварын талаарх бодлогыг өргөн хүрээтэй хэрэгжүүлж байна. Анх 1989 онд Мехико хот нь дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлсэн ба Сантиаго 1990, Сан Пабло 1997, Меделин 2006, Бээжин 2008, Ченгду 2012 онд хэрэгжүүлж эхэлсэн.
Дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлэх нь түгжрэлд нөлөөлөх нь өндөр боловч шинэ авто тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлдэг тул ихэнх оронд шинээр дугаар олгох авто тээврийн хэрэгсэлдээ квот тогтоодог.
Жишээ нь, Бээжин хот 2011 онд жилд 240 мянган автомашинд шинээр дугаар олгох квот тогтоосон байдаг. Ингэснээр жилд шинээр дугаар авч буй 790 мянган тээврийн хэрэгслийн тоог 173 мянга болгож чадсан байна. Өөрөөр хэлбэл, хувийн тээврийн хэрэгслийнхээ тоог жилд шинээр олгох улсын дугаараа хязгаарладаг гэсэн үг. Тухайлбал, шинэ машинтай болохын тулд тухайн хүн эхлээд улсын дугаар олгодог байгууллагадаа хүсэлт гаргана. Хүсэлтийг шийдвэрлэсэн тэр үед машинтай болох бөгөөд энэ нь Бээжин төдийгүй Хятадын олон хотын түгжрэлийн асуудлыг шийдэхэд түлхэц болжээ.
Гэтэл манайд ийм хязгаарлалт тогтоох нь бүү хэл, хамгийн их түгжрэлтэй Улаанбаатар хоттойгоо дугаар олголтын бодлогоо салбарын яам нь уялдуулдаггүй. Угтаа нийслэлчүүдийг “боомилоод” байгаа түгжрэлийг шийдэхийн тулд ядаж Улаанбаатарт жилд, сард, өдөрт олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарт хязгаарлалт тогтоох, иргэдээс санал авах байдлаар асуудлыг шийдэж болох ч өнөөдрийг хүртэл энэ мэт шийдлийг эрээгүйгээр барахгүй улсын дугаарыг хяналтгүй, хүссэн хүн бүрт олгодог. Үүнээс улбаатайгаар машины тоо, замын урт урвуу хамааралтай болж Улаанбаатар хот хэзээ мөдгүй тэг зогсолт хийхэд ойрхон буй. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дундаж хурд ойролцоогоор 8.9 км цаг. Энэ байдал удаан үргэлжилбэл 2025 онд зургаан км цаг болж явганаар явж байгаагаас ялгаагүй байдалд хүрэх бол 2030 онд бүр гурван км цаг болох тооцоо байна. Улаанбаатар хотын оршин суугчид өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж буй талаарх судалгаа бий. Мөн түгжрэлээс үүдэн жилд дунджаар 2.7 их наяд төгрөгийн алдагдалд ордог гэсэн тооцоо гарчээ. Иймээс Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлд тулгамдаж байгаа асуудлынхаа талаар нийслэлээс сонгогдсон гишүүдэд танилцуулж, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо УИХ-д байгуулагдаж, Засгийн газрын түвшинд ч энэ асуудалд анхаарал хандуулснаар нийслэлийн түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жил бүр 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон юм. Энэ хүрээнд Хотын дарга Засгийн газрын хуралдаанд хийх ажлаа танилцуулж, авто замын сүлжээний даацыг 35 хувиар нэмэгдүүлж, түгжрэлийг 30-40 хувь бууруулахаар төлөвлөн ажиллаж байгаа таатай мэдээ байна.




Б.ТӨГС
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
ЭМГЭНЭЛ
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Сэтгэгдэл бичих