
БНХАУ-ын Эрээн хотод аравдугаар сарын 14-нд коронавирусын халдвар бүртгэгдсэнээс хатуу хөл хорио тогтоож хилээ хаагаад байгаа. Үүний улмаас импортоос хамааралтай манай улсад зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж хомстол үүсчээ. Мөн зөвхөн нарийн ногооны үнэ өсөж, зарим нэрийн бараа тасарсангүй. Үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа ч доголдоход хүрчээ. Тэгвэл бараа бүтээгдэхүүн, хүнсний үнийг томоохон худалдааны төв, захуудаас сурвалжиллаа.
АЧАА ТЭЭВРИЙН ҮНЭ 2-3 ДАХИН ӨССӨН УЧИР ҮНЭЭ НЭМЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ
Барилгын материалын дийлэнх нь импортоор, ялангуяа БНХАУ-аас орж ирдэг учраас хил гаалийн асуудалд хамгийн их өртдөг. Барилгын материал, сантехникийн тоног, төхөөрөмжийн үнийн талаар 100 айлын “Jobi” барилгын материалын худалдааны төвөөс тодрууллаа.
“Jobi” худалдааны төв рүү ормогц худалдагчид бие биеэсээ “Тэднийд тасарчихаж, агуулахад нь алга. Танд байна уу” гэж бараа бүтээгдэхүүнээ илүүчлэн асууж байв. Үүнээс харахад хил гаалийн асуудал энэ чигээрээ удвал хагас жилд 1.45 дахин өссөн барилгын материалын үнэ дахин “тэнгэрт хадах” бололтой. Энэ талаар сантехникийн бараа, бүтээгдэхүүний худалдагч Ц.Найдансүрэн “Сарын өмнө арав гаруй сая төгрөгийн бараа захисан.
Хил хаасан учраас удаашрах нь тодорхой боллоо. Үнийн өсөлт нь зөвхөн хил хааж хомстол үүссэнээс шалтгаалаагүй. Ачаа тээврийн үнэ 2-3 дахин өссөн. Тухайлбал, нэг бойлуурыг 35 юаниар ачуулдаг байсан бол одоо 100 юань болсон байх жишээтэй.
Нэг бараа бүтээгдэхүүн худалдан авах үнээсээ ачааны үнэ давчихсан. Ачаа тээврийн үнийг гэрээ хийж буулгасан гэж байгаа ч бодит байдал дээр буусан зүйл байхгүй. Тэгэхээр бид алдагдал хүлээхгүйн тулд барааныхаа үнийг нэмэхээс өөр сонголтгүй шүү дээ. Одоо байгаа бараанууд эхнээсээ дуусч байна. Жишээлбэл, бохирын хоолой тасарсан. Зөвхөн БНХАУ-аас орж ирдэг бараа бүтээгдэхүүнд хомстол үүсээгүй. ОХУ-аас орж ирдэг сантехникийн болон бусад барилгын материал бага орж ирж байгаа” гэв. Сантехникийн бараа бүтээгдэхүүн өнгөрсөн жилтэй харьцуулахад доод тал нь 10 мянгаар нэмэгдсэн талаар 100 айлын “Jobi” төвийн худалдаачид хэлж байлаа. Мөн ханын цаас 2000-5000 төгрөгөөр өсчээ. Үүний зэрэгцээ хил хаагдсан нь үндэсний үйлдвэрлэгчид ч нөлөөлсөн байна. Тухайлбал, “Монгол паар” компаниас алчуур хатаагч үйлдвэрлэж байгаа эсэхийг тодруулахад “Эрээний хилийн боомт хаагдсан учраас түүхий эд тасарсан. Хил нээгдэхээр хийж эхэлнэ” гэсэн юм.
“НАРИЙН НОГООНЫХОН ЛАНГУУГАА ЦЭВЭРЛЭЭД ЯВЧИХСАН”
Манай улс гурил, төмсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг бол нарийн ногооныхоо 25 хувийг л дотоодоос хангаж, үлдсэн 75 хувийг нь импортоор оруулж ирдэг. Тэгэхээр хил гаалийн асуудал үүсэхэд тэргүүн эгнээнд нарийн ногоо тасалдаж үнэ нь хэд дахин нугалардаг нь иргэдийн бухимдлын төрүүлсээр байгаа. Тэгвэл энэ удаа ч нарийн ногоо тасарч “Бөмбөгөр” захын нарийн ногооныхон хэдийн лангуугаа цэвэрлээд явчихжээ. Энэ талаар “Бөмбөгөр” захын ногооны худалдагчид “Энэ жил нарийн ногоо төдийгүй төмс, луувангийн үнэ өмнөх жилүүдээс өндөр байгаа. Тариаланчдын зүгээс бидэнд ургац бага хураасан учраас өндөр үнэтэй байгаа шүү л гэдэг. “Алтан намар” хямдралтай худалдааны үеэр ч өндөр байсан.
Хураалт бага учраас ногооны үнэ харьцангуй эрт нэмэгдэнэ. Өдөр бүр бөөний үнэ нь 1000-2000 төгрөгөөр нэмэгдэж байгаа учраас жижиглэнгийн үнэ ч 50-100 төгрөгөөр нэмэгдэж байгаа. БНХАУ-аас орж ирдэг жимс, нарийн ногоо 50 хувь өссөн” гэв.
Түүнчлэн дотоодын хүнсний үйлдвэрлэлийнхэн урдаас сав баглаа боодлоо захиалж хэрэглэдэг. Үүнтэй холбоотойгоор зарим хүнсний үйлдвэрлэгчдийн сав, баглаа боодол тасарч асуудал үүссэн байна. Энэ мэтээр хил хаагдахад импортыг орлох үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа доголдож байгаа нь бид импортоос бүрэн хамааралтайг харуулж байна. Хэдийгээр дотооддоо үйлдвэрлэж байгаа ч түүхий эдээ импортоор оруулж ирж байна. Тэгэхээр өнөөдрийн хил гаалийн асуудал нь аливаа бараа бүтээгдэхүүнийхээ гол түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн цагт үндэсний үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжинө гэдгийг тод харуулж байна.
Б.Бямбажаргал
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих