АНД Глобал компанийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Ч.Анар нь Монгол ТВ телевизийн 3 дахь жилдээ зохион байгуулж буй Шарк Танк нэвтрүүлэгт шарк буюу хөрөнгө оруулагчаар оролцож, тус нэвтрүүлгийн оролцогч Клиника телемедицин платформд Д.Энхтүвшин шаркын хамтаар хөрөнгө оруулахаар тохиролцсон билээ. Ийнхүү АНД Глобал компанийн гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэ, Клиника платформыг төлөөлөн гүйцэтгэх захирал Д.Баасандорж, шарк Д.Энхтүвшин нар Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа.
Шарк танк нэвтрүүлэг нь оргилуун их хүсэл тэмүүлэлтэй бизнес эрхлэгчдэд мөрөөдлөө биелүүлэх, санхүүжилтээ бий болгох боломжийг олгож, шаркуудын хувьд бизнесийн салбар дахь туршлага, мэдлэгээ шинэ, өсч буй бизнесүүдтэй хуваалцан хөрөнгө оруулалтаар дэмжих нөхцөлийг бүрдүүлж буй бизнесийн реалити шоу юм.
Клиника платформ нь Монгол Улсад эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын жишигт нийцсэн телемедицин үйлчилгээг нэвтрүүлж байгаа ба “Гарт багтах дижитал клиник” уриатай Клиника гар утасны аппликейшн нь эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг байгаа газраасаа түргэн шуурхай, амар хялбараар авах боломжийг хэрэглэгчиддээ олгож буйгаараа онцлогтой.
АНД Глобал компани нь Монгол оюунаар бүтсэн технологийн шийдлүүдийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх зорилгынхоо хүрээнд Клиника платформыг хөгжүүлэгч компанид хөрөнгө оруулалт хийх гэрээг үзэглэн хамтран ажиллахаар болж байна.
АНД Глобал компанийн тухай
АНД Глобал компани нь 2017 онд үүсгэн байгуулагдсан ба Монголын анхны хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч ЛэндМН аппликейшнийг нэвтрүүлж дотоодын зах зээл дэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Түүнчлэн технологид суурилсан санхүүгийн болон бусад үйлчилгээг өөрсдийн ноу-хауд тулгуурлан Филиппин болон дэлхийн бусад орнуудад нийлүүлэн бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай тэлж байгаа шинэ үеийн Монгол технологийн компани юм.
Клиника компанийн тухай
Асар Кейр ХХК нь 2020 оны 6-р сард үүсгэн байгуулагдсан ба Монголын анхны телемедицин буюу зайн эрүүл мэндийн үйлчилгээг 2021 оны 4-р сараас Клиника аппликейшнээр дамжуулан олон нийтэд хүргэж байна. Одоогоор нийт 26 чиглэлийн туршлагатай, нарийн мэргэшлийн лицензтэй 53 эмч, 19 эмнэлэгтэй хамтран Монгол улсын 21 аймаг, дэлхийн 26 улсад оршин сууж буй иргэдэд технологид суурилсан шийдлээр зайн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжийг олгон ажиллаж байна.


Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих