
Монголчууд өчигдөр Гэлүгба ёс буюу шарын шашныг үндэслэгч, Цастын мэргэдийн оройн чимэг, "Бодь мөрийн зэрэг" номын зохиогч, их эрдэмтэн Богд Зонхавын нирваан дүрийг үзүүлж, дүрст лагшингаа номын агаарт хураасан дүйцэн өдрийг дээр дооргүй нижгэр тэмдэглэв. Үүний өмнө ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Богд Зонхавын намтар, уран бүтээлийн судлалд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Их, багагүй зул өргөж, буян номд шамддаг учраас "Зулын 25" хэмээдэг энэ өдрийг манайхан баахан хэрүүлтэй угтсан нь жаахан тиймхэн. Гэхдээ мухар сүсэг бус жаахан ёжилж хэлбэл, Богд Зонхав хувилгаан чанараа харуулж буян нүглийг ялгаж таниуллаа гэчихвэл бараг утга дүйх ч юм уу.
Учир юун хэмээвээс Богд Зонхавын хөшөөт цогцолбор барина хэмээн эрх мэдэлд ойр “бүлэглэл”-ийнхэн анх тооцсон төсвийг зургаа дахин өсгөж төлөвлөн улсын төсөвт сэмхэн шургуулаад батлуулах гэж байгаад баригдав. Хэрхэн санал оруулсан, хаанаас төсвийг нэмсэн, хэний санаа байсан гэхчлэн “Хэрүүлийн алим” сайд, гишүүдийн дунд өнхөрсөөр хариуцлага тооцох эзэн холбогдогч олдохгүй эцэстээ “төсвийг царцаасан” хэмээн аргалаад өнгөрч байх шиг.
Манайхаас бусад улс оронд бол энэ маш том луйврын гэмт хэрэг. Төсвийн хөрөнгийг шамшигдуулан завшихыг завдсан үйлдэл. Мөшгивөл түүнээс ч ноцтой хэргийн халуун мөрөөр орж мэдэх утасны сэжүүр цухуйж байна гэхэд хэтрүүлсэн болохгүй юм. Бурхан багшийн хөшөөг босгох ажлыг УИХ-ын гишүүд санаачлахдаа Төр шашны харилцааны талаарх хууль, Төсвийн тухай, Барилгын тухай хуулиудыг ноцтой зөрчсөний зэрэгцээ бурхан шүтээний нэрийг ашиглан, аялал жуулчлал хөгжүүлэх далбаан дор улсын төсвийг зүй бусаар ашиглах сонирхолтой байсан нь нэгэнт ил болсон. Энэ өнцгөөс хууль хяналтынхны анхааралд орсон байх. Мөрдөн шалгаж эхэлсэн ч болов уу.
Ямартай ч дээрх гэмт үйлдэл нь анхнаасаа зохион байгуулалттай байсан нь улам тодорхой болсоор байна. Тэр нь юу вэ гэвэл Богд Зонхав бурхны хөшөөг барих төсөв хөрөнгийг тооцохдоо, мөн энэ ажлын зураг төслийн магадлалыг хийлгэхдээ магадлал хийх эрхгүй этгээдээр хийлгэж зургаа дахин өндөр үнэтэй хэмээн баталгаажуулсан хуурамч баримт нотолгоо эзэн хариуцагчтайгаа ил болжээ. Тухайлбал, зураг төсөвт магадлал хийж баталгаажуулсан Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь төрийн ямар ч чиг үүрэг гүйцэтгэх ёсгүй бөгөөд барилгын өндөр үнэтэй магадлалаас тодорхой хувиар ихээхэн ашиг, өндөр үнэ хөлс авдаг, хууль зөрчин үйл ажиллагаа явуулдаг тухай барилгынхны эсэргүүцэл, шүүмжлэл дагуулж иржээ. Түүгээр зогсохгүй шүүхийн шийдвэрээр магадлалын эрх, зөвшөөрөлгүй болох нь аль эрт эцэслэн тогтоогдож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэл хийж, анхааруулга мэдэгдэл хүртэл гаргасан байдаг нь ил болов. Гэтэл Бурхан багшийн хөшөөний барилгын зураг төслийг магадлан баталгаажуулах ажлыг Барилгын сайд Б.Мөнхбаатар, Соёлын сайд Ч.Номин нарын сайд нар хянаж шалгалгүй, улсын төсөвт 32.4 тэрбум төгрөг тусгасан байдаг.
Баримтыг мөшгин үзэхэд, Барилгын хөгжлийн төвөөс барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж байсан үйл ажиллагааг хууль бус болохыг Улсын Дээд Шүүхийн 2020 оны аравдугаар сарын14-ний 376 тоот тогтоолоор тогтоож, таслан зогсоохыг Барилга хот байгуулалтын яаманд даалгаж шийдвэрлэсэн байх юм.
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2021 оны сард 62-тоот тушаал гаргаж, Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж байгаа үйлдлээ таслан зогсоохыг Барилгын хөгжлийн төвд даалгасан шийдвэр ч бас гаргаж байжээ.
Барилгын хөгжлийн төв нь ч өөрөө Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдрийн 1/ 2122 тоот, гуравдугаар сарын 26-ны 1/549 тоот албан бичигтээ барилгын зураг төсөлд “магадлал хийж дүгнэлт хийхгүй” болсноо албан ёсоор мэдэгдсэн байх юм.
Мөн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Барилгын хөгжлийн төвд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хийж, зураг төсөлд магадлал хийж дүгнэлт гаргахгүй байх мэдэгдэл хүргүүлж, улмаар магадлалын ерөнхий дүгнэлтийг баталгаажуулдаг тамга тэмдгийг нь энэ сарын 03-нд устгалд оруулж акт үйлдсэн баримт байгаа юм.
Ингэснээр Барилгын хөгжлийн төв нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрхгүй, магадлалын ерөнхий дүгнэлтийг өөр нэр, хэлбэрээр хуурамч хүснэгт бланк, тэмдгээр дүгнэлт үйлдэх эрхгүй болсон байдаг.
Тэгвэл Барилгын хөгжлийн төв нь өнгөрсөн оны 10 сард магадлал хийх эрхгүй болсон байхад энэ этгээдээр Бурхны хөшөө цогцолборын барилга байгууламжийн зураг төсөл, төсөв хөрөнгөд 2021 оны есдүгээр сард магадлал хийлгэсэн нь анхнаасаа хууль зөрчсөн, үгсэн хуйвалдсан, залилангийн гэмт хэрэг гэж үзэх үндэстэй нь тодорхой байгаа юм.
Богд Зонхавын хөшөөт цогцолборын барилга байгууламжийг хамгийн өндөр үнэтэй материалаар дээд зэргийн чанартай барихад (хөшөөны үнэ хөлсийг тооцохгүйгээр) ердөө 5.2 тэрбум төгрөг л хангалттай гэж төсөв үнэлгээний экспертүүд үзжээ. Гэтэл Барилгын хөгжлийн төвийн магадлалаар 18.0 тэрбум төгрөг гэж баталгаажуулсан нь бодит өртгөөсөө 3-4 дахин өндөр байхаар баталгаажуулсан нь ямарч үндэслэлгүй, барилгын үнийг зохиомлоор өсгөсөн, санаатай үйлдсэн, ноцтой гэмт хэрэг гэдэгтэй ч дээрх экспертүүд санал нэг байгаа аж.
Өөр нэг ноцтой асуудал нь Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх дүрмийг Засгийн газар баталсан бөгөөд энэ дүрмээр барилгын зураг төслийн магадлалыг хийхдээ “Магадлалын ерөнхий дүгнэлт” гаргах ёстой байдаг юм байна. Гэтэл Бурхан багшийн хөшөөний магадлалыг Барилгын хөгжлийн төвөөс “Магадлалын дүгнэлтүүдийн нэгтгэл” нэртэй хуурамч тамга дарж баталгаажуулсан нь бас нэг гэмт үйлдэл болжээ. Учир нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын Дээд шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэхдээ “Магадлалын ерөнхий дүгнэлт” гаргадаг тамгыг нь хурааж устгасан байхад “Магадлалын дүгнэлтүүдийн нэгтгэл” гэсэн тэмдэг хуурамчаар үйлдэж магадлал хийжээ. Тэгэхээр энэ үйлдлээрээ байгууллага хүмүүсээс хууль бусаар хөлс, төлбөр хурааж байгааг Барилгын болон Сангийн сайд судлан шийдвэрлэж, хуурамч баримт, тамга тэмдэг хийж хууль бус үйл ажиллагаандаа ашигласан гэмт хэрэгт нь хариуцлага ногдуулах л учиртай.
Эцэст нь хэлэхэд Богд Зонхавын хөөшөт цогцолборын төсвийг тойрсон гэмт хэрэг сайд нарын ажлын хариуцлагатай ч холбоотой болж таарч байна. Иймд асуудлыг нарийн судалж, улс орон хийгээд Монголыг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан их эрдэмтний нэр төрийг гутааж, татвар төлөгчдийн мөнгөнд шунаж, хууль зөрчсөн энэ мэт гэмтнүүдийг АТГ, хууль хяналтынхан болон Үндэсний аудитын газраас нэн яаралтай шалгаж ил тод мэдээлээсэй.
Ч.ҮЛ-ОЛДОХ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн
Занданшатар намтар
ЭМГЭНЭЛ8 сар 8. 10:49
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Сэтгэгдэл бичих