
Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп болон ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан "King Tug" Нямбаярын Төгсцогт 2022 оны нэгдүгээр сарын 22-нд рингэнд дахин гарч, ээлжит тулаанаа хийнэ.
Мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийн 12 ялж /9 КО/, хоёр ялагдсан амжилттай яваа Н.Төгсцогтын 11 хоногийн дараа болох уг тулаан болон тэр үдшийн тулаануудын талаар спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ АНУ-аас мэдээллээ.
Өнгөрсөн долдугаар сард Төгсөө маань WBA-холбооны 58,9 кг-ийн жингийн Interim champion буюу түр аваргын бүсийг эзэмшигч Крис Колберттой жин өгсөн аваргын бүсийн төлөө тулалдан оноогоор ялагдсан билээ.
Харин энэ удаа Н.Төгсцогтын өрсөлдөгч нь АНУ-ын боксчин , энэ жил 29 настай Виктор "Vicious" Пасильяс байх ажээ. Пасильяс нь өдгөөгөөс 10 жилийн өмнө мэргэжлийн бокст орсон бөгөөд нийтдээ 17 тулаан хийж, 16 ялж /9 КО/, нэг ялагдсан амжилттай боксчин байна.
Пасильяс өнгөрсөн оны нэгдүгээр сард WBA холбооны түр аваргын бүсийн төлөө тулалдан ТКО-оор ялагдсанаас хойш рингэнд гараагүй байгаа.
Харин 2021 онд түр аваргын бүсийн төлөөх тулаанд ялагдсан 2 боксчин ийнхүү тулалдахаар болжээ. Төгсөө жин өгсөн тулалдсан бол Пасильяс доод жиндээ тоглосон. Харин одоо 57,2 кг буюу feather weight-д өрсөлдөнө. Хэн ялсан нь цаашид аварга цол, бүсийн төлөө тулалдахад ойртоно. Тиймээс ч хэн хэнийх нь замналд тун чухал ач холбогдолтой тулаан болох тул үнэхээр сонирхолтой тулаан болох нь гарцаагүй.
Тулааны өмнө тэдний өгсөн сэтгэгдлийг та бүхэнд толилуулж байна.
В.Пасильяс: "Би Төгсцогттой хийх тулаанд бие, сэтгэл, бодлоороо бүрэн бэлэн байна. Рингэнд гармагцаа л гайхалтай тулаан үзүүлэх болно. Би хамгийн сайн тулаануудаа 57,2 кг жинд үзүүлж байсан. Энэ жинд би маш хүчтэйд тооцогдоно. Би яг одоо урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр ялалтаар "өлсөж, улам хүчтэй байна" гэсэн бол Н.Төгсцогт: "Сайхан боломж гарч, рингэндээ дахин гарах гэж байгаадаа сэтгэл хөдөлж, баярлаж байна. Эхнээсээ дуустал ширүүн тулаан болно, фэнүүддээ дахин нэг гайхалтай тулаан үзүүлэхийг зорьж байгаа. Тулаан эхлэх анхны хонхны дуунаас л гал гарах бөгөөд харин энэ "дайнд" өөрийгөө ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй" байна хэмээн ярьжээ.
Төгсцогт, Пасильяс нарын тулаан Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, "Borgata Hotel& Casino , spa" цогцолборт болох бөгөөд энэ үдшийн Co-main event юм.
Энэ үдшийн гол тулаан нь WBC-ийн 57,2 кг-ийн дэлхийн аварга Гэри Рассель /31 ялалт, 1 ялагдал/ болон Филиппиний Марк Магсайо /23-0/ нарын хооронд болно. Г.Рассель манай Төгсцогттой 2020 оны 2 дугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа билээ.
Мөн энэ үдэш домогт аварга Эвандер Холифилдын хүү Эван Холифилд /8-0/ Крис Роллинстой рингэнд Гэри Рассель, "King Tug" нарын өмнө тулалдах аж.
Тулааныг Америкийн SHOWTIME тв суваг шууд дамжуулан үзүүлэх бөгөөд Америкийн цагаар 6 p.m PT/ 9 p.m ET -аас эхэлнэ. Мөн энэ тулааны үдшийн тасалбарыг ticketmaster.com -аас худалдан авах боломжтой юм байна.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно
П.Орхон: Би хуралд оролцох эрхтэй
Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан 12:00 цагаас эхэлнэ
Монгол Улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн зарлагдлаа
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Сэтгэгдэл бичих