
Хил хамгаалах байгууллага гэж хаалгаа янгинатал түгжиж, хэвлэлээс “нүүрээ” нуудгаараа мэргэшсэн газар бий. Хэрэвзээ, өөрсдийнх нь эрх ашгийг хөндөх зүйл гарч ирвэл тал нүүр цаасан дээр таван өгүүлбэр бичээд “мэдэгдэл” гэж сүртэй гарчиглан хаалганыхаа завсраар шидчихнэ. Өөр үг үл дуугарна. Тиймээс ч хилчид амиа алдсан, хэрэг төвөгт орооцолдсон, яргалал амссан асуудал бүр нь тэгэсхийгээд намжчихдаг муу зан сурч. Зөвхөн 2021 онд л гэхэд цэргүүд дарамт шахалтаас болж өөрсдийн амиа егүүтгэх цаашлаад салаан даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг хэд хэд гарлаа. Хилийн цэрэгт алба хааж буй цэрэг юуны улмаас даргынхаа өөдөөс буу шагайсан шалтгаан тодорсонгүй. Мөн хилийн ангид амиа хорлосон тохиолдол шил дараалан гурван ч удаа бүртгэгдэв. Ийм үзэгдэл олон удаа давтагдаж байгаа учраас “Хилчдийг хэн хамгаалах вэ” гэдэг асуулт зөвхөн өнөөдөр биш өнгөрсөн хугацаанд ч мөнхөд хариулт нэхэж ирсэн билээ.
Тэгвэл хаалттай хаалганы цаана хяналт, хариуцлага ямар байгааг хил хамгаалахын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн саяхан өөрийн биеэр үлгэрлэн харууллаа. Тэрбээр эрүүл мэндээрээ ч эдийн засгаараа ч цар тахлын өмнө сөхөрчихөөд байгаа цаг үед нэр бүхий УИХ-ын гишүүдтэй нисдэг тэрэг хөлөглөн минжийн хангайгаар хонон өнжин явж байгаад ирсэн.
Ингэхдээ зөвхөн гишүүдийг зугаалуулаад зогсохгүй хилийн цэргийн чуулгынхаа хэд хэдэн дуучныг ч авч явж аглаг тайгад дуу хуур, хөл хөөр болсон гэх. Гэтэл үүнийх нь уршгаар алс тайгад халдвар дэгдсэн асуудал босч ирсэн ч урьдын уламжлалаараа тэгэсгээд намжиж, дарагдаад өнгөрөх бололтой юм. Уг нь эл үйл явдал болсон эхний өдрөөс хэвлэлүүд барим тавим мэдээллийг гаргаж тавьсан. Энэ сургаар хил хамгаалах байгууллага өнөөх л сурсан занг сураар боож болдоггүй гэгчээр түшээд биш жолооч халдвар тараасан гэсэн мэдэгдлээр нүүрээ тахлав. Үнэн хэрэгтээ бодит байдал огт өөр байгаа юм билээ. Бид мэдээллийн мөрөөр УОК, Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний албаны хүмүүсээс тодруулсан ч “Мэдэхгүй” гэсэн үгийг бүгд давтав. Харин Минжийн застав явсан гэж зарим мэдээллийн хэрэгсэлээр бичигдээд байгаа гишүүдтэй холбогдох гэсэн ч УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Б.Өнөрболор нарын утас нь холбогдох боломжгүй.Харин Ч.Ундрам гишүүн “мессеж роуминг” үйлчилгээ идэвхжүүлсэн байв.
ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн УИХ-ын гишүүдийн хамт энэ сарын 7-нд Минжийн застав руу явснаа хүлээн зөвшөөрсөн. Тэр үед Төрийн ордон цар тахлын халдварын голомт болчихсон байв. Өөрөөр хэлбэл, 7-ны баасан гарагийн чуулганы хуралдаанд “эерэг” гарсан гээд ирээгүй, эмнэлэгт хэвтсэн гишүүд олон байсныг албаны эх сурвалж хэлж байгаа юм.
Тухайн өдрүүдэд Төрийн ордонд ажилладаг хүмүүсээс шинжилгээ авахад 10 хүний долоогоос, 20 хүний 12-13-аас халдвар илэрч байсныг ил тод ярьж байв. Гэтэл халдварын голомт болчихсон бүсээс гишүүдийг нисдэг тэргэнд суулгаж яваад 9-нд буцаж ирсэн. Мөн тэдэнтэй хамт явсан хилийн цэргийн чуулгын дуучнаас эргэж ирснийх нь дараа буюу 12-нд халдвар илэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Гэвч хилийн цэргийн удирдлагууд дээрх ноцтой үйлдлийг тас нуун гүрийж, дээд шатнаасаа эхлээд маш нарийн нууцалж байна. Минжийн застав бол хэр баргийн хүн хүрэх газар биш. Нэг ёсондоо тэнд хугацаат цэргийн алба хаагчгүй, офицер, ахлагч нар ээлжийн журмаар үүрэг гүйцэтгэдэг онцлогтой учраас халдвар газар авбал учрах эрсдлийг нь хэлж мэдэхгүй.
Болсон үйл явдлын талаар ХХЕГ-аас тодруулахад “Сүүлийн үед иргэд хуш модны самар түүх зорилгоор тус хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, удаа дараа хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гаргах явдал нэмэгдсэн. Мөн алслагдсан хилийн анги, салбарт ажиллаж, амьдарч байгаа хилчдийн ахуй байдалтай газар орон дээр нь танилцуулах зорилгоор энэ сарын 07-ны өдөр ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн УИХ-ын зарим гишүүдийн хамт Минжийн заставт ажилласан. Бүлгийн бүрэлдэхүүн хилийн застав явахаас өмнө PCR-ын шинжилгээнд хамрагдахад бүгд сөрөг гарсан.
Дээрх бүлгийг ажиллаад ирсний дараа буюу энэ сарын 09-ний өдөр тус застав руу хүнс, материалын хангалт хүргэх, ээлж солилцох бүлэг явсан. Тус бүлгийн бүрэлдэхүүнд байсан жолооч, ахлах ахлагч Б-гээс нэгдүгээр сарын 13-ны өдөр халдварын шинж тэмдэг илэрснийг хилийн заставаас мэдэгдсэн. Дуудлагын дагуу очиход уг ахлагчаас гадна хилийн заставт ажиллаж амьдарч байсан хоёр том хүн, нэг хүүхэд халдвар авсан байсныг шинжилгээгээр тогтоож, Улаанбаатар хот руу татан авсан” гэв.
Тэгвэл цар тахлын давлагаа эхэлсэн эгзэгтэй үед хойшлуулж боломгүй чухал ажлаар минжийн застав явсан бол тэдгээр гишүүд гарч ирж ажлаа тайлагнах ёстой. Тэнд юу болохгүй, бүтэхгүй байна вэ. Ямар гарц шийдэл гаргалгаа харснаа ярина уу, эрхэм гишүүд ээ. Үгүй бол хилийн бүсийг эрсдэлд оруулж халдвар тараасан хардлага, хариуцлага нэхсэн асуулт мөддөө арилахгүй шинжтэй.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн
Занданшатар намтар
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна
ЭМГЭНЭЛ8 сар 8. 10:49
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Сэтгэгдэл бичих