Засгийн газар хуралдаж өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаадахлаа. Энэ сургаар хөөрхий хэдэн хөгшидийн магнайд багахан баясал тодорч суугаа байх. Гэхдээ энэ мэтээр баярын өмнө эрх баригч улс төрчид тэтгэврийн тогтолцооны асуудлыг сайжруулах, шинэчлэх шаардлагыг баярын бэлэг сэлт мэтээр түр аргацаадаг байдал үргэлжилж болохгүй.
Манай улсын иргэдийн бодит орлого буюу цалин, тэтгэвэрийн дундаж бусад оронтой харьцуулахад харьцангуй бага, худалдан авах чадварт хүрэхээргүй доогуур үнэлгээтэй байгаа. Тиймээс тэтгэврийн реформ хийх зайлшгүй шаардлага байгааг нэр бүхий улс төрчид, эдийн засагчид хэлсээр байна. Манай улсын хувьд тэтгэврийн реформ хийх шаардлагатай гэдэг асуудал сүүлийн 25 жил яригдсан ч үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрчихсэн.
Манай улсын хувьд тэтгэврийн асуудал тэтгэвэр тэглэх, багахан нэмэгдэл олгох маягтай улс төрчдийн баярын бэлэг төдийхөн болж, өдөр хоног аргацаасан, хэвийн боов, бууз хуушуурны махны мөнгө мэтээр асуудал шийдэгдсээр байна. Энэ байдал хэзээ өөрчлөгдөх нь тодорхойгүй байсаар. Магадгүй улс төрчдөд энэ байдал нь ашигтай ч байж мэдэх.
Гэтэл нийт тэтгэвэрийн насны иргэдийн 80 гаруй хувь нь цалингийн доод хэмжээ 450 хан мянган төгрөгийг сардаа авч байгаа нь 30, 40 жил улсад өгсөн шимтгэлийнхээ үр шимийг хүртэж байна гэхэд дэндүү гунигтай. Гуниглахгүй байхын аргагүй. Учир нь инфляци, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хэрэглээний зардал нь авч байгаа хэдэн бор юмтай нь харьцуулахад тиймхэн. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тэтгэвэр авахын тулд иргэд бүхий л насаараа даатгал төлж, улсад ажилласан болж таарах уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм.
Нөгөө талаас тэтгэврийн даатгалын сангийн шимтгэл нь сарын орлогын 17 хувьтай тэнцдэг. Хувь хүн 11.5 хувь, ажил олгогч 12.5 хувийн шимтгэл тэтгэврийн санд төлдөг. Ийм байдлаар тэтгэврийн даатгалын тогтолцооны гажуудлыг засч, шинэчлэлт хийхгүй үргэлжилбэл цаашид хүн амын насжилтын асуудал ч яригдана.
Дээрээс нь тэтгэвэрийн тогтолцоо нь хоцрогдсон. Байнга улсын төсөвт алдагдалтай байдаг. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой 16 хуулийн төсөл Улсын Их хуралд өргөн баригдаж байв. Энэ хугацаанд хуулийн төсөл өргөн барих бүрт ямар нэгэн байдлаар хуулийн төслийг хойшлуулаад байдаг.
Одоо мөрдөгдөж буй даатгалд суурилсан тэтгэврийн тогтолцоо нь ажилтанд ашиггүй, тэтгэврийн насныханд ч ашиггүй. Гэтэл удирдан зохион байгуулж буй төр нь сүүлийн долоон жилийн хугацаанд 500 тэрбумын алдагдалтай, ашиггүй ажилласан. Үүний цаана өөр ашиг сонирхол байгаа болохоор тэтгэврийн системийг шинэчлэх хуулийн төслийг гацаанд оруулж унагаадаг гэх хардлага ч байдаг.
Угтаа бол дэлхийн ихэнхи орнууд тэтгэврийн тогтолцоондоо реформ хийж, ганц тулгуурт байдлыг халаад удаж байна. Энэ шинэчлэл нь ч үр дүнд хүрээд, төр иргэд нь тэтгэвэрийн асуудалд санаа чилээх шаардлаггүй болчихсон бэлээхэн шийдлүүд олон байгаа. Тухайлбал хувийн тэтгэврийн сан байгуулах, тэтгэвэрийг үр хойчид нь өвлүүлэх, бусад санд төвлөрүүлэх, арилжааны болон зээлийн үйлчилгээнд гаргах, бонд хувьцаа хэлбэрт шилжүүлэх гээд олон шийдлүүдийг ашиглаж байна. Яг үүнтэй ижил аргаар шийдэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал болон нэр бүхий 5 гишүүн хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барьж байсан ч дэмжигдээгүй өнгөрч байсан.
Гэвч Эрх баригч нам УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөртөө тэтгэврийн системийг шинэчилнэ гэж амлаж байсан ч хэлсэн үгнээсээ буцаж, одоо ч баярын бууз хуушуурны хачир мэт хандсаар байна.
Монголчууд хэзээ бүх насныхаа хөдөлмөрийн үр шимийг насны эцэст хүртэж, ирээдүйдээ санаа зовохгүй хөгшрөх вэ.
Б.Сугар
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
Сэтгэгдэл бичих