
Хүнийг найтаахад ”Бурхан өршөөг” гэж хэлдгийн учир дараах домгоос үүсэлтэй аж.
Эрт цагт гэнэ. Нэгэн хувилгаан айлын 3 настай хүүгийн сүнсийг авахаар яваа чөтгөртэй тааралджээ. Учир явдлыг мэдсэн хувилгаан өнөөх айл руу чөтгөртэй хамт явахаар шийдэж газар хороох зуураа өнөөх 2 нэлээдгүй зүйлийг ярилцан явтал чөтгөр хувилгаанаас "Чи юунаас айдаг вэ” гэхэд хувилгаан хэсэг дуугүй явснаа "би аагтай цай, тарган хонины махнаас л айдаг даа. Харин чи юунаас айдаг вэ” хэмээн чөтгөрөөс асуухад чөтгөр "би алтан харганаас үнхэлцгээ хагартал айдаг” гэж хариулав. Ийнхүү ярилцан явсаар өнөөх айлын гадаа ирэхэд чөтгөр "Хувилгаанаа чамайг энэ айлд суухад хүүхэд нь найтааж юуны магад. Тэгвэл чөтгөр өршөөг гээд хэлчхээрэй” гэхэд сэжиг авсан хувилгаан дотроо "хэлж, ярьж буй зүйлдээ анхаарахгүй бол болохгүй нь бололтой” гэж бодоод өнөөх айл руу чөтгөрийг дагуулан орлоо. Ингээд хувилгаан, чөтгөр 2 өнөөх айлд хоол, цай эргүүлэн суух зуур гэрийн хойморт аавынхаа өвөр дээр суусан хүүгийн царай нь барайж ирснээ найтааж орхив.
Хувилгаан хурдхан "бурхан өршөөг” гэхэд хажууд нь суусан чөтгөр бага зэрэг уцаарлангуй төрх гарган суутал хүү дахин нэг найтаах нь тэр. Яг энэ үед хувилгаан амандаа цай балгачихсан суусан тул чөтгөрт боломж олдож "чөтгөр өршөөг” хэмээн хэлж орхив. Үүнтэй зэрэгцэн аавынхаа өвөр дээр суусан хүү ч ухаан алдан унаж сүнс нь чөтгөрийн мэдэлд очих нь тэр. Чөтгөр ч өнөөх айлаас ухасхын гарахад хувилгаан ч мөн түүнийг даган гараад "сүнсийг нь авч чадав уу” гэхэд чөтгөр "авах нь авлаа чи харин түрүүн яагаад бурхан өршөөг гээд хэлчихвээ. Түүнээс чинь болж баахан бурхан хүүг тойрч суучихаад сүнсийг нь өгөхгүй нэлээд зовоолоо” гэхэд хувилгаан чимээгүй гэгчийн зогссоноо "алив хүүгийн сүнсийг хараадахъя” гэхэд чөтгөр ч түүнд харуулав.
Яг энэ үед хувилгаан боломжийг ашиглан хүүгийн сүнсийг булааж аваад өнөөх айлын хажууханд байсан бутан дунд ороод суучхав. Чөтгөр хэзээний л өөрийн айж явдаг зүйлээ хувилгаанд хэлчихсэн тул хувилгаан шидийн аргаар өнөөх бутнуудыг алтан харгана мэт харагдуулахад чөтгөр ойртож чадалгүй хий дэвхэцнэ зогссоноо уурласан уурандаа бутыг тарган хонины мах, аагтай цайны идээгээр булж орхиод хувилгааныг гарч ирэхийг нь хүлээн суув.
Энэ зуурт хувилгаан гал асааж тарган хонины махыг нь шараад, хажууханд нь байсан тогтоол уснаас шүүж аваад цайны идээтэй холин буцалгаад цай чанаад ар, өвөр хангайгаа нэлээдгүй зайтай болгож аваад унтаад өгөв.Чөтгөр ч хүлээж тэсэлгүй яваад өгөв.
Ингээд цэцэн мэргэн хувилгаан өнөөх айлд орж хүүгийнх нь сүнсийг биед нь буцааж оруулаад хүүгийн сүнс биенээс нь яагаад гарч чөтгөрийн мэдэлд очсоныг аав ээжид нь тайлбарлаж өгөөд нэгэн айлд буян болсон бөгөөд үүнээс хойш хүнийг найтаахад "бурхан өршөөг” хэмээн дуу нэгтэй хэлдэг болсон гэдэг.
Өнөөдөр олон улсын асуулт асуух өдөр
Альцгеймертэй настан хүүхдийнхээ нэрийг, өөрийнхөө хэн гэдгийг ч мартдаг
Гэрэл зургийн цаад түүх
Хоолны хордлогот халдвараас сэргийлээрэй!
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих