
Өнгөрсөн онд Монголын хөрөнгийн биржид арилжаа идэвхитэй явагдаж оны сүүлд хоёр их наяд төгрөгийн ашигтай ажилласан гэж мэдээлсэн бол 2022 он гараад нэгдүгээр сарын байлдлаар зургаан их наяд болж өсчээ. Харин цахимаар хийх арилжаа болон төлбөрийн гүйцэтгэлийн шимтгэл дэлхийн дунджаас өндөр байгааг шүүмжилж байна. 2021 оны есдүгээр сард Монголын Үнэт цаасны биржээс арилжааны шимтгэл хураамжийн журмыг баталсан. Одоогоор төвлөрсөн бус бирж болон цахим банк бус санхүүгийн байгууллагын арилжааны шимтгэл өндөр байгааг тоглогчид нь шүүмжилж байна. Энэ талаар СЗХ-нд хүсэлт хүргүүлээд байгаа юм байна. Одоогоор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд бүргэлийн ажил хийж байгаа юм байна. Цаашид хуулийн дагуу хяналтаа тавиад явах аж. Өнгөрсөн оны сүүлчээр өндөр өсөлттэй байсан койнуудын ханш он гараад уналттай байна. Гэвч уналттай байгаа энэ үед койн, болон хувьцаа худалдан авах гэсэн хөрөнгө оруулагчид их байгаа нь МХБ-ийн нэг сарын хугацааны арилжааны ашгаас харж болохоор байна. Дэлхийн зах зээлд ч битикойн болон этирум зэрэг бусад эрэлттэй койнуудын ханш уналт үзүүлсээр байна. Инфляц өндөр энэ үед иргэд хөрөнгө, мөнгөө хаана байршуулах уу гэдэг асуулттай тулгарч байна. Ийм үед хөрөнгийн зах зээлд оролцож хувьцаа болон койн худалдан авах тухай зөвлөж байна. Түүнчлэн банкирууд үл хөдлөх хөрөнгө рүү хөрөнгөө байршуулахаас илүүтэй хадгаламж руу мөнгөө байршуулах нь өгөөжтэй болно. Хэрэглээнээс илүүтэй хуримтлал хийх төлөв харагдаж байна гэдгийг ч онцолж байна. Мөн зарим Үнэт цаасны компаниуд хувьцаа болон, койн барьцаалж зээл олгох нь шуурхай болсон нь ажиглагдаж байлаа. Энэ нь хувьцааны ханш уналттай энэ үед хөрөнгө оруулагчаа алдах эрсдлээс хамгаалсан алхам уу гэж анзаарагдлаа.Үүний нэг нотолгоо нь дэлхий даяар хөрөнгийн зах зээл уналттай байгаа энэ үед хөрөнгө оруулагчдыг хүлээцтэй байхыг БНХАУ төв телевизээрээ уриалаад байна. Уналттай байгаа энэ үед БНХАУ-ын Төвбанк үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралтай холбоотойгоор зээл олголтыг бууруулж байснаа эргэн нэмэгдүүлж байгаа аж.
Цагаан сарын баярын дараах МХБ-ийн арилжаа нээгдсэн энэ сарын 7-ны өдөр ТOP-20 индекс 2.56 хувиар буурч 40544.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5.761.540.807.366 төгрөг боллоо. Монголын хөрөнгийн бирж нь бүртгэлтэй үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах, шинэ үнэт цаасны үнийг тогтворжуулах үүрэг бүхий зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг зах зээлд нэвтрүүлсэн юм. Үүний дагуу үйл ажиллагааг олон улсын жишгийн дагуу зохицуулах зорилгоор "Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журам"-ыг шинээр боловсруулж, Санхүүгийн зохицуулах хорооноос батламжилсан байна.
Ингэснээр тодорхой шаардлага хангасан МХБ-ийн гишүүн үнэт цаасны компани тодорхой үнэт цаасны market maker буюу зах зээл үүсгэгчийн үүрэг гүйцэтгэж, тухайн үнэт цаасны хөрвөх чадварыг хангах зорилгоор худалдах, худалдан авах захиалгыг нэгэн зэрэг системд оруулж, биелүүлэх үүрэгтэйгээр зах зээлд оролцох бөгөөд МХБ нь зах зээл үүсгэгчээр сонгогдсон үнэт цаасны компани, тухайн оролцогчийн гүйцэтгэсэн арилжааны мэдээллийг тухай бүр нийтэд мэдээлэх юм байна. Цагаан сарын баярын дараагийн нэг сайхан мэдээ нь “Түмэн шувуут”-ийн ашиг 73 хувиар өссөн нь хувьцаа эзэмшигчдэд очих өгөөж энэ хэрээр нэмэгдэх болсон явдал.
“Түмэн шувуут”- ийн ашиг 6.9 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 73 хувиар өслөө
“Түмэн Шувуут” ХК 2021 онд 6.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь өмнөх оны үзүүлэлтээс 73 хувиар өссөн дүн боллоо. Компани нь анх хөрөнгийн зах дээр IPO гаргахдаа 2021 оны цэвэр ашгийг 5.4 тэрбум төгрөгт хүрнэ гэж танилцуулж байсан бол 2021 оны бодит гүйцэтгэлээр тус төлөвлөгөөг 29.2 хувиар давуулан биелүүлсэн байна.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих