“Монполимет” болон “МАК” хоёр барилгын талх гэгддэг цементийн хараат байдлаас Монгол Улсаа гаргасан. Гавьяа гэвэл энэ. Энэ хоёр үйлдвэр тус тусдаа жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоо бас баруун бүсэд жилд 250 мянган тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр баригдаж байгаа, Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт хэвийн байгаа гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт өгч байгаа.
Харин одоо монголчууд энэ жишгээр ган төмрийнхээ хэрэгцээг өөрсдөө хангадаг болчихвол ёстой хаданд гарахаар байна. Ган бол эдийн засгийн бүх салбарын “талх” юм.
Ялангуяа барилгын салбар гэхэд гангийн салбараас ихээхэн хамааралтай. Бид арматур төмрөө 100 хувь импортоор авдаг. Жил бүр 300 сая ам долларыг үүнд зориулж гадагш нь урсгаж байгаа гэсэн тооцоо бий. Импорт гэдэг үргэлж үнийн хөөрөгдөл дагуулдаг эрсдэлтэй гэдгийг бид ковидын үед яс махандаа шингэтэл мэдэрлээ. Барилгын арматур төмрийн үнэ орон сууцны үнийг жинхэнэ утгаар нь дэвэргэж, энэ хөөрөгдөлд бид бүгдээрээ л нэрвэгдэж байна.
Гангийн үйлдвэр бол бүх үйлдвэрлэлийн суурь. Үүнийг дагаад жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө. Харамсалтай нь Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаад 100 жил болж байгаа ч өнөөг хүртэл ган хайлах ганц үйлдвэргүй байгаа нь гунигтай зураглал. Бид байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байна. Энэ нь өнгөрсөн урт удаан хугацаанд аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны таагүй агуулга юм.
Хэрэв зорьж зүтгэвэл маш их боломж байгаа гэдгийг судлаачид хэлдэг. Мэдээж, түүхий эд нь байна, коксжих нүүрс нь байна. Харин хөрөнгө мөнгө талаасаа 600 сая орчим ам доллар байхад үйлдвэр байгуулах боломжтой гэдгийг судлаачид хэлж байгаа юм.
Хэрэв гангийн үйлдвэртэй болчихвол Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнол талаасаа том алхам хийх боломжтой. Ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм хэмээн тодотгож байгаа.
Ган хайлах үйлдвэр байгуулах зорилт МАН-ын Сонгуулийн хөтөлбөр болон Л.Оюун-Эрдэнийн “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгалаа олоод байгаа юм. Гэхдээ харин 2022 онд яг энэ чиглэлээр ямар ажил хийх гэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
“Шинэ эргэлтийн бодлого”-д дурдсанаар Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна гэдгээ Засгийн газар тодотгоод буй.
Эрх баригч МАН 2020 оны сонгуулийн хөтөлбөртөө аж үйлдвэрийн салбарт ямар ямар мега төсөл хэрэгжүүлэхээр тусгасныг хүргэж байна. Мэдээж, энэ бол эргэн нэхэх хариуцлага билээ.
2.1 ХӨГЖИЛД ХӨТЛӨХ МЕГА ТӨСЛҮҮД
Стратегийн чанартай уул уурхай, хүнд үйлдвэрийн дараах мега төслүүдийг хэрэгжүүлнэ.
-Таван толгойн нүүрсний ордыг бүрэн ашиглалтад оруулна.
-Оюу толгойн далд уурхайг ашиглана.
-Цагаан суваргын ордыг ашиглалтад оруулна.
-Хармагтайн ордыг ашиглалтад оруулна.
-Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулна.
-Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулна.
-Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоогийн шинэтгэл, өргөтгөл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн дараах цогцолборуудыг байгуулна. Үүнд:
-Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулж, нефть-химийн үйлдвэрийн суурийг тавина.
-Таван толгойн нүүрс-хими, кокс-хими, метан хийн үйлдвэрлэл ашиглалтад оруулна.
-Нүүрс угаах үйлдвэрүүд шинээр барьж, угаасан нүүрсний хэмжээг 30 сая тоннд хүргэнэ.
-Үнэт металл, алт боловсруулах цэвэршүүлэх үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна.
-Зэс болон бусад металл хайлах үйлдвэр ашиглалтад оруулна.
-Өндөр технологийн үндсэн түүхий эд болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
-Багануур дүүрэгт нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ.
-Налайх дүүрэгт “Таван толгойн сайжруулсан түлшний үйлдвэр –II” байгуулна
-Дорноговь аймагт баригдаж буй Төмөр, ган ширэм боловсруулах үйлдвэр, Коксын үйлдвэрийн барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулна гэжээ.
Б.Тулга
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих