
Инфляц хаврын тэнгэр шиг аашилсаар 14.6 хувьд хүрлээ. Инфляцийг өрдөж өдөөхөд жин дараад байгаа бүтээгдэхүүн юу, юу байна вэ гэвэл бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг мах, хүнсний ногоо, гурил түүнчлэн өдөр бүр машиндаа хийдэг шатахуун бусад импортын ус, ундааны бүлгийн барааны тээврийн зардал өссөн нь голлон нөлөөлөөд байна. Үүн дотроо мах дангаараа инфляцийг өдөөхөд 20-30 хувийн нөлөөлөл үзүүлээд байгаа юм. Уг нь бид махаа дотоодоосоо хангадаг, энэ утгаар үнийг тогтвортой барих гэж “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрөөр орлуулах гэж үзсэн ч чадахгүй байна. Учир нь махны зах зээлийг ченжийн системээр зохицуулдагаас болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, хариуцдаг яам нь ажлаа хийж чадахгүй байгаатай холбоотойг зах зээлийг ажиглагчид болоод эдийн засагч Г.Батзориг хэлж буй юм. Бүр тодруулбал, махны бэлтгэл, нийлүүлэлтийн өртгийн бүтэц нь таван ченжийн оролцоотой байна. Жижиглэнгээс бөөний цэг хүртэлх бүх дамжлага ченжийн оролцоотой. Хамгийн эмгэнэлтэй нь нөөцийн махыг отож байгаад их хэмжээгээр дарчихдаг. Нэг үгээр хэлбэл, манай махны зах зээл эко систем муу, бараг байхгүй гэж хэлж болно. Гэтэл гадаад зах зээлд хот болгон нь “веб хаус”-тай. Тэндээ махны гарал үүсэл, өртгийн бүтцийг тодорхой байдлаар зохион байгуулж эцсийн хэрэглэгчдэд хүргэдэг эко систем сайтай байх жишээтэй. Гэтэл манайд эсрэгээрээ анхны зах зээл нь Хятадын ченжүүдийн мэдэлд байдгаараа мах хэмээх бүтээгдэхүүний үнэд савлагаа үүсэж “мах магнаг” болох эхтэй. Түүнчлэн үнэн, худал нь мэдэгдэхгүй малын халдварт өвчин нэрмээс болсоор. Ковидын үед орж ирээгүй өвчин хил нээх үеэр зэрэгцэж орж ирсэн нь цаанаа хэн нэгний бизнес үү гэх хардлага төрүүлсээр. Энэ мэт хүчин зүйлээс махны үнэ өсөхөд нөлөөлж улмаар инфляцийг услаад байгаа юм. Тэгэхээр инфляцийг бууруулах суурь асуудал нь инфляцид өндөр жин эзэлж буй махны зах зээлийг цэгцлэх асуудал хөндөгдөж байна.
Бартер хэлбэртэй зах зээл инфляцийг өрдсөөр
Махыг бодвол хүнсний ногооны үнийн савалгаа инфляцид үзүүлэх нөлөөлөл арай доогуур. Гэхдээ хувь хүн, аж ахуйн нэгж хүнсний ногоог их хэмжээгээр дарж, нөөцөлж байгаад хавар гаргаж үнэ хүргэдэг байдал инфляцийг улам өрддөг. Ховордох үеэр нь 3-4 дахин нугалж зардаг үзэгдэл нь зах зээлийн тухайд мөн л эко систем муугийнх. Түүнчлэн зах зээлд үнийн савалгаа үүсгэдэг гол бүтээгдэхүүн гурил. Намар нөөцөлж байгаад Цагаан сарын өмнө үнийн нэмэгдэлтэйгээр гаргаж зах зээлд нийлүүлдэг нь тогтсон систем. Нөгөөтэйгүүр, гурилын зах зээл тэр чигтээ бартер хэлбэртэй. Үр тарианы нийлүүлэлтээс эхлээд гурилын том компаниуд жижиглэнгийн үнэ болон бэлтгэн нийлүүлэгчдээ атгачихсан гэж хэлж болно. Нэг үгээр хэлбэл, монофоль зах зээл үүссэн.
Тэгвэл эдгээр асуудлыг зах зээлийнх нь зөв системээр шийдчихвэл инфляцийн өсөлтийн 40 хувийн нөлөөллийг багасгах боломжтой. Энэ асуудлыг олон жил ярьсаар ирсэн хэдий ч аль ч нам, улс төрийн хүчин Засгийн эрх барих хугацаандаа бүрэн шийдвэрлэх боломжтой ч хийж чадахгүй байна, хүсэхгүй байна. Үр тарианы компаниудын инфляцид үзүүлэх нөлөө гурилын үнэ, тээвэр, шатахууны үнийн өсөлттэй шууд хамааралтай. Инфляцийн өсөлтийн 20 орчим хувийг шатахууны үнийн өсөлт эзэлдэг. Харамсалтай нь дэлхийн зах зээлийн үнээс хамааралтай учраас бид удирдах боломжгүй нь ойлгомжтой.
Ц.МЯГМАРБАЯР
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих