Өчигдөр БНХАУ-ын нүүрсний зах зээлтэй холбоотой хоёр ч мэдээ гарлаа. Тэдний хэрэг тэндээ мэт боловч нүүрс гэхээр Монголын эдийн засгийн эрх ашиг их бага хэмжээгээр хөндөгдөнө гэсэн үг. Яагаад гэвэл нүүрсний экспорт улсын төсвийн орлогын томоохон бүрдэл хэсэг болдог, зэсийн баяжмалаас илүүтэй жин бан дарах болсон.
Монголын улстөрчид 20 шахам жил экспортын төмөр замын асуудлыг тойрон хэрэлдсэний эцэст Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа ирэх 7 дугаар сард ашиглалтад оруулахаар зэхэж буй. Мөн ирэх сард Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар галт тэрэг явж эхэлнэ. Төмөр замаа дагасан нүүрсний экспорт нэмэгдэж, 30 сая тн нүүрс экспортлох тухай ярьж байгаа.
Өчигдрийн нэг онцлох мэдээ гэвэл ОХУ 100 сая тн нүүрс урд хөршид нийлүүлэх гэрээ байгууллаа. Ази-Номхон далайн зах зээлд нүүрсний эрэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор сүүлийн 5-6 жилийн хугацаанд ОХУ нь тус бүс нутгийг тэргүүлэх чиглэлээ болгоод байна. Тус улс өнгөрсөн оны эцсээр 40 сая тн нүүрс нийлүүлэх гэрээг мөн Энэтхэг улстай байгуулжээ.
Монголчуудыг том том ярьж байх зуур хөрш орон маань Азийн нүүрсний зах зээлийг алгуурхан атгаж эхлээд байгаа нь энэ. Тэд нүүрсний экспортоо түлхүү нэмэгдүүлэхээр зорьж байгаагаа хэлжээ.
Дэлхийн нүүрсний нийт эрэлтийн гуравны хоёрын БНХАУ болон Энэтхэг улс эзэлдэг. Монголын нүүрсний ашиг сонирхол аль алинд нь байдаг ч ачир дээрээ хийж хэрэгжүүлсэн нь бага.
Бүтэлгүйтэл, буруу бүхнээ ковид руу чихэхээс хэтэрсэнгүй. Харин энэ тахлын үеэр чинь оросууд нүүрснээсээ хэдэн арван тэрбумаар хэмжигдэх долларыын ашиг орлого олсон.
Нүүрсний салбартай холбоотойгоор дуулдсан хоёр дахь мэдээ гэвэл БНХАУ- тус бүр тэрбум ам.долларын өртөг бүхий нүүрсний гурван уурхай байгуулах тухай байв.
Уурхайнуудын хоёр нь Шаньси мужид, нэг нь ӨМӨЗО-д байрлалтай бөгөөд төслийн нийт санхүүжилт 3.8 тэрбум ам.доллар байх юм байна. Жилд дунджаар 19 сая тонн нүүрс олборлох тооцоо гарчээ. Хятад улс жилдээ 220 сая тонн нүүрс олборлох зорилгоор уурхайнуудаа өргөжүүлж байгаагийн нэг хэсэг энэ байх.
2021 онд БНХАУ-д эрчим хүчний хомсдол нүүрлэсэн нь нүүрсний нөөцөө хангалттай бэлтгэх сануулга болж үлджээ. Нөгөөтэйгүүр дотоодын олборлолтоо нэмэгдүүлж импортын нүүрсний үнийг бууруулах бодлого энд явж байгаа нь тодорхой.
Түүнээс гадна Хятад улс жилийн хэрэглээгээ 34.7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нөөцийг тогтоосон. Энэ нь 35 орчим жилийн нүүрсний нөөцтэй гэсэн үг. (одоогийн хэрэглээний түвшинд, батлагдаагүй нөөцийг тооцохгүйгээр)
Монголын нүүрсний зах зээл бидний хувьд тийм ч таатай бус, нэг иймэрхүү мэдээлэлтэй байна. БНХАУ-ын эрчим хүчний эх үүсвэрийн 60 хувь нь нүүрс байдаг. Ерөнхий багцаагаар дэлхийн бусад улсын хэрэглээг нийлүүлснээс ч илүү их шатааж байна. Харин энэ хэрэгцээнийхээ тодорхой хэсгийг Орос, Индонезийн импортын нүүрсээр хангажээ.
Хятад улс 2021 онд 8,312.8 TWh /terawatt-hour/цахилгаан хэрэглэсэн гэж Үндэсний эрчим хүчний удирдах газраас 2022 оны 1-р сарын 19-ний өдөр мэдээлжээ. Энэ нь мань мэтийн ухаан хүрэхээргүй их хэмжээ. Мэргэжлийнхэн л тодорхой хэлэх байх. 1.4 тэрбум хүний хэрэглээ.
Гэхдээ Хятадын цахилгаан эрчим хүчний хэрэглээ байна өсч байна. Тус улсын цахилгаан эрчим хүчний жилийн дундаж хэрэглээний өсөлт 2020-2021 онд 7.1% байсан бол, 2021 онд эрэлт 2019 оны түвшнээс 14.7%-иар өссөн гэсэн тоо баримт байна.
Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах товчооны дарга Ли Юнчин 1-р сарын 18-нд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ “2022 онд Хятадын эрчим хүчний хэрэглээ харьцангуй хурдацтай өсөх хандлагатай байна” гэжээ.
Энэ хэрэглээнийхээ дийлэнх хэсгийг нүүрсээр ажилладаг эх үүсвэрээр хангана гэхээр бидэнд бас боломж харагдаад байгаа юм. Гэхдээ боломж Монголыг хүлээдэггүй.
Г.Хан
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих