Хөгжлийн банкны асуудлаар УИХ-аас байгуулсан Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсгийнхэн анхны мэдээллээ хийлээ. Ажлын хэсгээс шинэ содон ямар мэдээлэл өгөв гээд харахаар онцолчих юмаар тун хомсхон, урьд өмнө нь ямар нэгэн хэмжээгээр хэвлэл мэдээлйнхний дэлгэн тавьсан тоо баримтууд дурдагдлаа.
Угаасаа ч нийгэм анхнаасаа энэ ажлын хэсгийнхнээс нэг их хүлээлттэй байгаагүй. Зарим гишүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй, ядахад банкны актив пассив, баланс тайланг уншаад ойлгочих хэмжээний мэргэжлийнхэн, Б.Энхбаяр мэтийн залуу гишүүдээс ажлын хэсэгт оруулсангүй гэх шүүмжлэл дагуулж байсан. Энэ шүүмжлэл оргүй хоосон байгаагүй нь мэдээллийн үеэр мэдрэгдэж байна билээ.
Мэдээллийн үеэр дурдагдсан тоо баримтыг эс тооцвол тэд УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт оруулах, тус банкийг шалгах ажлын хэсгээ өргөжүүлж хяналтын хороо байгуулах санал дэвшүүлж буйгаа мэдээллээ. Эндээс харвал тус ажлын хэсгийнхний эрх мэдэл зарим тал дээр хүрэлцэхгүй байгаа бололтой юм.
Үнэхээр ч тэдний хувьд одоогоор 800 хуудас материалыг уншиж танилцахаас хэтэрсэнгүй.
Гэхдээ энд дурдагдсан яалт ч үгүй үнэн нэг баримт бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэн "Хөгжлийн банк 2017 оноос өмнө ард түмэн, бизнесүүдийн банк байсан бол 2017 оны хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дарга нарын банк болсон" гэх дүгнэлт юм.
Үүнийг тодотговол, Хөгжлийн банкны олгох зээлийн жагсаалтыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж баталдаг байсан бол 2017 оны хоёрдугаар сарын хуулийн шинэчлэн найруулсан өөрчлөлтөөр энэ эрх мэдэл банкны ТУЗ-д шилжсэн байгаа юм. 2017 он бол МАН-ын ялалтын цуурай замхраагүй байсан үе. Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх эхлэл ингэж тавигдсан байдаг.
Хэдийгээр МАН өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар хүний өөрийнгүй хариуцлага хүлээнэ гэж чанга дуугарч байгаа боловч өөрсдийнхөө тарьсан үйлийн үрийг эдэлж, “гэдсээ цэвэрлэж” гэмээ цайруулж байгаагаас өөрцгүй юм. Ялангуяа хуульд өөрчлөлт оруулсан УИХ.
УИХ-ын ажлын хэсгийнхэн өөрсдийгөө “Араа шүдгүй” хэмээн тодорхойлов. Өөрөөр хэлбэл эрх мэдэлгүй, цаас эргүүлж тоо баримт тоочихоос хэтрэхгүй байна гэсэн үг. УИХ-ын ажлын хэсэг АТГ болон бусад хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтаас юугаараа ялгарах вэ, тэд юуг ил болгож, ямар шийдвэр гаргахав гэдэг нь тодорхойгүй. Эрх үүргийн зааг ялгаа гэж бас бий. Энэ мэтээс шалтгаалж олны ярьдгаар “шүдгүй арслан” гэдэг шиг байгаа гэдэг нь үнэн байх.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хөгжлийн банканд ажлын хэсгийн хүрээнд шалгалт хийе гэхээр бүх бичиг баримтыг хууль хяналтынхан аваад явчихсан. Дээрээс нь аж ахуйн нэгжийн нууцад хамаарах дансыг харах эрх байхгүй. Мөн өмнөх захирлуудыг дуудаад зээл авахад хэн нөлөөлсөн бэ гэдгийг тогтоох эрх байхгүй. Тиймээс хянан шалгах түр хороог байгуулах нь зүйтэй. Түр хороо байгуулбал мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, гэрчээр хүн дуудаж байцаах, шинжээч томилох эрхтэй болно” гэсэн юм.
Ажлын хэсэг байгуулахдаа анхнаасаа энэ “араа шүд”-ийг нь тооцоолоогүй, шалгалтын үр дүнг УИХ-д танилцуулах төдий үүрэгджээ. Ингэж хоёрын хооронд гурвын дунд нэр төдий ажлын хэсэг байгуулсан нь хэлбэрийн төдий харагдаж байгаа юм.
Хэрэв тэд түр хорооны журмаар ажиллана гэвэл түрүүчээсээ шүүх хурлыг 11 удаа хойшлуулаад байгаа шүүх хуулийнхныг дуудаж асуудлаа тодруулах боломжтой болох юм.
Угаасаа хуулийн зохицуулалтаараа дөрвөөс доошгүй гишүүд хамтран түр хороо байгуулах эрх нь нээлттэй байдаг байх. Ингэж байж нийгмийн хүлээлтийг хангана.
Б.Тулга
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн
Занданшатар намтар
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих