
Дэлхий дахины анхаарлын төвд байгаа ОХУ, Украин хоорондын зөрчил олон улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтэд нөлөөлж эхэлсэн байна. Үүний сацуу крипто зах зээлийн ханшид нөлөөлөөд амжлаа.
Байден криптогийн зохицуулалтад анхаарлаа хандуулаад байна
Зохицуулалтын гол зорилго нь санхүүгийн тогтвортой байдалд криптовалютын үзүүлэх нөлөө, түүнийг шийдэх Засгийн газрын бодлого боловсруулахад оршино хэмээн мэдээлжээ. Уг зохицуулалтад CBDC буюу Төвбанкны дижитал валютуудыг судлахаас гадна мөнгө, төлбөрийн системийн ирээдүйн чиг хандлагын талаар судалгаа хийх ажлууд багтсан талаар “Yahoo Finance” мэдээлсэн байна. Түүнчлэн АНУ-ын засгийн газар дэлхийн хэмжээнд крипто арилжааны зохицуулалтыг стандартчилахын тулд бусад улс оронтой хамтран ажиллахаар төлөвлөсөн талаар “Crypto Slate” эх сурвалжид дурджээ.
Орос, Украины мөргөлдөөн криптовалютын зах зээлийн ханш унахад нөлөөлөв
ОХУ болон Украин улсын зөрчилдөөнөөс үүдэн хөрөнгийн бирж болон крипто хөрөнгийн ханш савлаж эхлэв. Сүүлийн 24 цагийн байдлаар 44.125 ам.доллараас 36.370 руу унасан байна. Энэ ханшийн савлагаа нь зарим хөрөнгө оруулагчид айдас төрүүлж, крипто хөрөнгөд мөнгө байршуулахаас илүүтэй, алт, газрын тос гэсэн нөөцөд хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлээд байна. Яг энэ үед эсрэг талд нь крипто салбарын хүчтэй тоглогчид боломжийг ашиглан худалдан авалт ихээр хийж буйг “CBS news” онцолжээ.
Гүрж улс биткойн олборлосноор эрчим хүчний хомсдолд орох уу?
Arcane Research буюу криптовалют судалгааны багийн мэдээлснээр Бүгд Найрамдах Гүрж улс нь бусад оронтой харьцуулахад бага хүн амтай хэдий ч дэлхийн крипто олборлолтын зах зээл дээр VII байрт жагсаж байна. Тус улс нь биткойн олборлолтын байгууламжтай болсон бөгөөд биткойн зарцуулалтын индекс нь 0.18 -0.71 хувь хүртэл өссөн. Цаашдаа ч тогтмол өсөх хандлагатай байна. Arcane судалгааны багийн судлаач Жаранн Меллеруд “Одоогийн байдлаар Гүрж улс нийт цахилгаан эрчим хүчнийхээ 10 гаруй хувийг биткойн олборлолтод зарцуулж байгаа. Хэрэв энэ байдлаараа үргэлжилбэл цахилгаан эрчим хүчний хомсдолд орох магадлалтай” хэмээн үзэж байна. Харин тус улс биткойн олборлолтын байгууламжаас гарсан дулааныг ашиглах эсвэл усан цахилгаан станцаас гарч байгаа эрчим хүчийг ашиглах боломжтой гэсэн эерэг байр суурьтай байгаагаа илэрхийлснийг “ Coin Telegraph” эх сурвалж мэдээлсэн байна.
Монгол койнуудын эдийн засагт үзүүлэх нөлөө
Цар тахалтай байсан хоёр жилийн хугацаанд ипотекийн болон зарим хэрэглээний зээлийн эргэн төлөх төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулсан. Иргэдийн цахилгаан, дулааны үнийг төрөөс даасан түүнчлэн тэтгэмж хэлбэрээр бэлэн мөнгө тарааснаас иргэдийн гар дээр их хэмжээгээр төвлөрсөн. Харин хил хаасантай холбоотойгоор мөнгө гадагшаа урсалгүй хөрөнгийн зах зээлд төвлөрсөн гэж үздэг. Өнгөрсөн оны сүүлч гэхэд зургаан их наяд төгрөг хөрөнгийн зах зээлд төвлөрч Монголын хөрөнгийн бирж хоёр их наяд төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Энэ нь манай нийт эдийн засгийн 20 орчим хувийг эзлэх хэмжээнд очсон гэж үздэг. Тэгэхээр крипто зах зээлд арилжаалагддаг койн болон хувьцаа бонд эдийн засагт эерэг нөлөө үзүүлж буй нь ойлгомжтой. DAC ХХК-аас “Монгол койнуудын ирээдүй ба эдийн засагт үзүүлэх нөлөө сэдэвт уулзалтыг зохион байгуулсан юм. Энэ уулзалтаар зарим зүйлийг хөндөв.
Гар ажиллагаатай биржийг хэрэглэгчид сонгохгүй
Крипто бирж нь албан ёсоор баталгаажсан оролцогчид хоорондын арилжааны бүртгэлийг дундын байгууллагын оролцоогүйгээр хийдэг онцлогтой тул илүү олон тооны, мөн илүү хурдтайгаар арилжаа хийх боломжийг өгч байна. Харамсалтай нь, энэ боломжийг өгч чадаж буй системийн бүрэн шаардлага, өөрчлөлт шинэчлэлтийг цаг тухайд нь хийдэг биржүүд байхад, наад захын стандартыг ч хангахгүй, ардаа гар ажиллагаа бүхий эрсдэлтэй үйл ажиллагаа бүхий биржүүд байсаар байна. Эдгээр биржүүд нь цаг хугацааны явцад койн гаргагч нар сонгохгүй, хэрэглэгчид арилжаа хийхгүй байх, улмаар зохицуулагч байгууллагын шаардлага хангахгүйн улмаас үйл ажиллагаагаа хаах нь цаг хугацааны асуудал болсоор.
Ц.МЯГМАРБАЯР
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих