
Ардчилсан намын ээлжит бус ХIII Их хурал өнгөрөгч бямба гаригт МҮЭСТО-д боллоо. Ээлжит бус XIII Их хуралд 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн 1192 төлөөлөгч АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр Ардчилсан намын лидерүүд намын өнөөгийн байдал болоод Дэлхий дахинд тулгамдаад буй Орос, Украины асуудлаар байр сууриа илэрхийлснийг товч хүргэе.
АН-ын дарга асан С.Эрдэнэ “Эрх баригчид алдаа гаргах болгондоо Ардчилсан нам руу буруугаа чихдэг. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд алдаж, оносон олон зүйл байсан. Гэхдээ оносон нь алдсанаасаа хэд дахин илүү гэж боддог. Үүгээрээ ч би бахархдаг. Сүүлийн үед АН-ын 30 жилийг харлуулж, үгүйсгэх, ардчиллын лидерүүдийг барьж шоронд хийсэн үйл явдлууд тасралтгүй болж байна. Алдаа байсан. Гэхдээ бид нийгмийн хэмжээний алдаа гаргаагүй. Бид өмч хувьчлалыг эхлүүлсэн. Энэ нь тухайн үеийн алдаа байсан байж болно. Бид 30 жил улс орныхоо төлөө тэмцсэн. Монгол иргэдийн зүүдлээ ч үгүй хувь хүний эрх чөлөөг авч ирж өгсөн. Хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө цаашдаа ч тэмцэнэ” гэлээ.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Э.Бат-Үүлийг эргэж очиход надад “Намаа нэгтгээрэй” гэж захисан. Хуваагдсан хоёр тал ширээний ард суугаад ярилц. Улс төрийн хошин шог хийх хэрэггүй. Нийлж хурлаа хийе. Дарга цэргээ сонгож, дүрмийн өөрчлөлтөө хийе. Монголын ардчиллыг эрх баригч нам алдаа гэж бодож байгаа. Тэд Оросын улс төрийн системээр цааш явах ёстой гээд баясаад сууж байгаа. Ийм хүмүүст өгөөш өгөх хэрэггүй. АН бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа шүү. Монголд болохгүй байгаа асуудал нь улс төртэй холбоотой. Тэр дундаа улс төрийн намтай холбоотой асуудал. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай. Улс төрийн намын бүртгэлийн асуудлыг Улсын дээд шүүх шийддэг балмад үйлдлийг хуулиар зогсоох ёстой. УДШ аль нэг талын хамгаалагч болж таарахгүй. Угтаа бол намын бүртгэл болон бусад асуудлыг Сонгуулийн Ерөнхий хороо шийдэж, намын хооронд маргаан үүсвэл УДШ шийдэх ёстой. Тиймээс эдгээр зүйлүүдийг ярилцаж өөрчлөх шаардлагатай. Орос, Украины дайн одоо хамгийн хүнд хэлбэр рүү орох гээд байна. Эхлээд цэргийн баазыг устгасан бол одоо энгийн иргэд, эмнэлэг, хотын захиргааг бөмбөгдөж байна. Тиймээс энэ дайныг маш хурдан зогсоож энхийн замаар шийдэх хэрэгтэй" гэлээ.
Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Ер нь энэ асуудлаар Монголын нийгэм хуваагдмал байна. Энэ хуваагдлыг ялгаж харвал нэг хэсэг нь айдсаараа хуваагдсан, нөгөө хэсэг нь үнэт зүйлсээрээ хуваагдсан байгаа. 1990 оны ардчилсан хувьсгалаа эргээд сана. Бид айдсыг давж байсан. Энэ айдас Монголын нийгэмд гүн шигдээстэй байгаа. Бид олон Ерөнхий сайдуудаа Зөвлөлт коммунист оросуудад цаазлуулж байсан. Олон мянган лам хуварга, сэхээтнүүдээ хэлмэгдүүлж байсан. Тиймээс энэ айдас гүнзгий суусныг би ойлгож хандаж байна. Гэхдээ 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар бид айдсаа давж эрх, эрх чөлөөнийхөө төлөө босч байсан шүү гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр шалгалт өгөх цаг болчихож. Хувь хүн ямар үнэ цэнэтэй юм бэ, ямар үнэлэмжтэй юм бэ гэдгээрээ шалгалт өгөх цаг болчихож. Үүнтэй адилхан улс төрийн намууд, байгууллагууд ч өөрсдөө шалгалт өгөх цаг болчихож. Мөн улс бүр ч өнөөдөр юуны төлөө явж байна гэдгээр шалгалт өгөх болчихсон байна. Харамсалтай нь өнөөдөр Орос орон цэргийнхээ хамаг хүчээр хөрш орнууд руугаа заналхийлдэг, тэрийгээ ч харуулж Украинд өнөөдөр дайн дэгдээж, энгийн номхон иргэдийг алж устгаж байгааг та бүхэн харж байгаа. Энэ үзэгдэл нэг өдөр болж байгаа үзэгдэл биш. Их урт удаан хугацаанд энэ могой өөрөө бойжиж байсан юм. Халдан түрэмгийллийг хийж байгаа Путины бие дотор Сталин ч байгаа, Гитлер ч байгаа. Учир нь гадаад бодлого талаасаа бусад орныг эзлэн түрэмгийлэх асуудлыг Гитлер сэдэж байсан бол өөрийнхөө ард түмнийг хавчин гадуурхаж устгадаг сөрөг хүчнээ дардаг Сталин ч байдал Путины дотор бий болсон байна. Ер нь дарангуйлагч бий болсон газар амьдрал сайхан байхын аргагүй. Дарангуйлагч бий болох хоёр нөхцөл байдаг гэж эрдэмтэд бичдэг. Нэг нь дахин шүтдэг ард түмэн байх ёстой. Хоёрдугаарт нь, тэр удирдагч пронагийн өвчтэй байх ёстой. Энэ хоёр шинж тэмдэг хоёулаа цогцолчихоод байна. Өнөөдөр Оросын ард түмэн дайныг эсэргүүцэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ дайныг эсэргүүцсэн хүн бүр баривчлагдаж, шоронд орж байна. Саяхан Оросын төрийн Дум албан ёсны мэдээллээс өөр Керемльд таалагдаагүй мэдээлэл цацсан хүн бүрийг 15 жилийн хорих ялтай байх хууль баталлаа. Энэ дарангуйлал тогтсоныг илтгэж байгаа юм.
Хойд хөршийн маань удирдагч пронагийн өвчтэй болсон байна. Дарангуйлал өнөөдөр цогцолчихоод байна. Украинд болж байгаа үзэгдэл Монголд тохиолдохыг үгүйсгэхгүй. Тиймээс бид үүнийг хатуу эсэргүүцэх ёстой. Байр сууриа ил тодоор хүчтэй илэрхийлэх ёстой. Учир нь барууныхан дайныг зогсоохын тулд хориг арга хэмжээ авч байгаа. Хориг арга хэмжээ оросын ард түмэн хүнд тусна. Монголын ард түмэн бидэнд ч хүнд тусна. Үүнийг ойлгох хэрэгтэй. Тиймээс дайныг хурдан зогсоох хэрэгтэй. Үүний тулд үзэл бодлоо тов тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Болж байгаа үзэгдлийн талаар дуугүй суух нь өөрөө гэмт хэрэг болчихоод байна.
Монголд байгаа украинчууд дайныг эсэргүүцэж жагсаал хийж байна гэсэн. Тэнд очиж эв санааны нэгдлээ илэрхийлээрэй. Монгол Улс эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцдэг юм байна, Бид ардчилсан улсуудын нийгэмлэгт хамт байгаа шүү гэдгээ илэрхийлээсэй гэж бодож байна. Гишүүд та бүхнээ ч тийшээ уриалан дуудаж байна.
Шадар сайд асан Да.Ганболд “Зарим газрын хүмүүс сайн байна уу гэж асуухаасаа санаа зовж байна гэж ярьдаг болчихсон байна лээ. Сайн байх ямар ч үндэс байхгүй. М.Энхсайханы хэлсэнчлэн нэлээд ноцтой, маш том үр дагавартай дайн эхэлчихсэн байгааг зарим хэсэг хүмүүс өнөөг хүртэл ойлгоогүй явж байгаа нь их харамсалтай. Дайны талаар ярихад их хэцүү. Олон зуун жилийн өмнөх дайны талаар ярихад магадгүй сонирхолтой ч байж магадгүй. Хичнээн олон жилийн турш Сирид ийм юм болж байна. Ливид ийм юм болсон. Иракт ийм юм болж байна. 90 онд биднийг ардчиллын төлөө явж байхад Кувейт руу Ирак дайрч байсныг та бүхэн санаж байгаа байх. Газар зүйн хувьд биднээс хол байсан болохоор ч юмуу, эсвэл тэр орнуудтай тийм ч ойр дотно харилцаа байгаагүйгээс ч юмуу бид нэг их анзаардаггүй байсан юм шиг байгаа юм. Одоо ч аль нэг газар том жижиг дайн өрнөж байна. Одоо явсаар байгаа. Ихэнх монголчууд бүрэн дүүрэн мэдээлэл аваагүй байгаа учраас холын юм шиг сонсогдоод байх шиг байна” гэв.
XIII Их хурлын онцлог, дүрмийн онцлох өөрчлөлтүүдийн талаар АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуягаас тодрууллаа.
-АН ээлжит бус XIII Их хурлаараа дүрэмдээ хэд хэдэн өөрчлөлт оруулах шиг боллоо. Та онцлох өөрчлөлтүүдийн талаар товч дурдахгүй юу?
-Нэлээн хэдэн өөрчлөлт орсон л доо. Үүнээс онцолж зарчмын гурван өөрчлөлтийг дурдъя. Нэгдүгээрх нь, хариуцлагын тогтолцоогоо хамтын шийдвэрээр шийдье гэж тогтсон. Учир нь хуучин дүрмээр удирдлагын баг хамтаараа хариуцлага хүлээж огцордог байсан. Энэ нь намын залгамж чанарт муугаар нөлөөлж байгаа учраас дэд дарга, нарийн бичгийн дарга нарт хариуцлага тооцох, эсвэл үргэлжлүүлэн итгэл үзүүлэх үү гэдэг асуудлыг Үндэсний бодлогын хороогоор шийддэг байя гээд ийм өөрчлөлт оруулсан. Хоёрдугаарх нь, ҮБХ улс төрийн зөвлөлийн зохион байгуулалтыг шинэчлэх, үйл ажиллагааг нь тусгай журмаар зохицуулахаар болсон. Тодруулбал, ҮБХ-г их хурлын статустайгаар, Улс төрийн зөвлөлийг Засгийн газрын статустайгаар үйл ажиллагаа явуулдаг байхаар боллоо. Учир нь бид улс төрийн байгууллага учраас төрийн эрх мэдэл, төрийн удирдах албан тушаалтнууд, улстөрчдийг бэлдэж байгаагийнхаа хувьд төрийн статусыг намдаа суурьшуулах гэдэг үүднээс ийм өөрчлөлт оруулсан. Гуравдугаарх нь, Үндсэн дүрмийн заалтуудаа холбогдох хууль тогтоомжуудын дагуу үг үсгийг нь нийцүүлэн өөрчилсөн.
Дүрмийн өөрчлөлтөөс гадна энэ хурлын нэг онцлог нь Украины асуудлаар хуучны лидерүүд тухайлбал, намын дарга байсан М.Энхсайхан, Да.Ганболд, Ц.Элбэгдорж тэргүүтэй хүмүүс байр сууриа илэрхийллээ. Эрх, эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриаллаа. Мөн АН-ын мэдэгдлийг Их хурлын төлөөлөгчдөд танилцуулсан.
-Хурлаар хоёр талд гарчихаад байгаа АН-ыг ойлголцуулах, нэгтгэх чиглэлд ярилцав уу?
-Бид ямартаа ч үүд хаалгаа нээсэн. 2020 оны сонгуулийн Үндэсний бодлогын хорооны гишүүдийг Их хуралд ирж оролцох урилга, хүсэлт тавьсан. Их хурлаар дарга цэрэг сонгодог асуудал бус үзэл санаа дээрээ нэгдэж, АН-ын дүрмийн өөрчлөлтөө хийе гэж ярилцсан. Тиймээс ҮБХ-ны гишүүд, намын хуучин лидерүүдээ урьсан.
Р.Хишигжаргал
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн
Занданшатар намтар
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих