
Украин барууны орнуудаас Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ өргөжүүлж, Оросын нефтийг экспортлохыг хориглохыг уриалав. Хариуд нь Орос улс ийм хориг хүчин төгөлдөр болбол Европт нийлүүлэх байгалийн хийгээ зогсоож магадгүй гэж анхааруулаад байна.
АНУ, Европ ямар шийдвэр гаргав?
Бараг 7 хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-аас бүх газрын тос, байгалийн хий, нүүрсийг тус улсад оруулахыг хориглож байгаагаа зарлав. Энэ тухайгаа тэрээр "Бид Путины дайнд татаас өгөхөд оролцохгүй" гэж хэлсэн.
Мөн Их Британийн засгийн газар АНУ-ын араас Оросын газрын тос, нефтийн бүтээгдэхүүний импортыг 2022 оны эцэс гэхэд зогсооно гэж мэдэгдлээ.
Их Британийн нийт хэрэглээний 8 хувийг эзэлдэг Оросын нефтийг орлох бүтээгдэхүүн олоход тэдэнд шилжилтийн үе хэрэгтэй болно.
Мөн Европын холбоо Оросын эрчим хүчний хараат байдлаа бууруулах төлөвлөгөөгөө танилцуулж, энэ оны эцэс гэхэд эрэлтээ гуравны хоёроор бууруулна гэж мэдэгджээ.
Гэсэн хэдий ч Оросын байгалийн хийн нийлүүлэлтээс илүү хамааралтай Европ дахь холбоотнууд Оросын эрчим хүчний хоригт нэгдэж чадахгүй гэдгийг Ерөнхийлөгч Байден хүлээн зөвшөөрсөн.
Энэ ч ёсоор Герман, Нидерланд улс ОХУ-аас газрын тос импортлохыг хориглох саналаас татгалзсан байна.
Герман Оросын байгалийн хийнээс ихээхэн хамааралтай. Тиймээс Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг хязгаарлах нь тус улсын хувьд эмзэг асуудал.
Барууны орнууд Оросын нефтийн нийлүүлэлтэд хориг арга хэмжээ авбал хариуд нь Орос Герман руу хий дамжуулах гол хоолойг хаана гэж сүрдүүлэв.
Оросууд Украин руу довтолсны дараа Оросоос Герман руу чиглэсэн "Хойд урсгал 2" хийн хоолойн баталгаажуулалтыг түр зогсоосон ч оросын хийг бусад замаар дэлхий даяар экспортолсоор байна.
Орос хэдий хэмжээний газрын тос, хий экспортолдог вэ?
Орос улс газрын тосны олборлолтоор дэлхийд АНУ (1-р байр), Саудын Арабын дараа гуравдугаарт ордог.
Тус улс өдөрт дунджаар 4.5 сая гаруй баррель газрын тос экспортолдог бөгөөд үүнийхээ талаас илүү хувийг Европ руу гаргадаг.
АНУ Оросын нефтээс бага хамааралтай. 2020 онд АНУ-ын импортолсон газрын тосны нийт хэмжээний ердөө 3 орчим хувийг Орос улс бүрдүүлжээ.
Газпром 2021 онд 185.1 тэрбум шоо метр хий гадаадад экспортолсон байна. Европын ихэнх хэсэг нь Оросын хийнээс ихээхэн хамааралтай. ЕХ-ны орнууд нийт импортын байгалийн хийн 40 орчим хувийг Оросоос авдаг.
Европ Оросын хий, газрын тосгүйгээр байж чадах уу?
Хэрэв Орос байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоовол Итали, Герман хамгийн их хохирол амсах болно. Учир нь эдгээр улс Оросын хийнээс хамгийн хамааралтай байдаг.
Харин Их Британийн хувьд Оросын эрчим хүчнээс Европын бусад орныг бодвол бага хамааралтай. Гэсэн хэдий ч нийт нийлүүлэлтийн 8%-ийг Орос хангадаг. Түүнчлэн Оросын дизель түлшний импорт18% -ийг эзэлж байна.
АНУ оросын хийг импортолдоггүй ч дэлхийн бусад хэсэгт нийлүүлэлт тасалдсанаас болж Их Британи болон АНУ-д хийн үнэ нэлээд өндөр хэвээр байна.
ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак хэлэхдээ, “Оросын нефтээс татгалзах нь дэлхийн зах зээлийг сүйрлийн үр дагаварт хүргэнэ" гэжээ. Баррель газрын тосны үнэ 300 доллараас давж магадгүй юм.
Энэ тохиолдолд улс орнууд өөр эх үүсвэрээс нийлүүлэлт хангалтаа зохион байгуулах шаардлагатай бөгөөд харин энэ нь байгалийн хийний хувьд тун ч амаргүй байдаг.
Эрчим хүчний өөр эх үүсвэрийг ашиглах боломжтой юу?
Европт байгалийн хийн өөр эх үүсвэр олох нь амаргүй гэж эрчим хүчний бодлогын шинжээч Бен МакВильямс хэлэв.
Хэрэв Орос Европ руу нийлүүлэлтээ зогсоовол Европ АНУ-аас шингэрүүлсэн хий (LNG) импортлох боломжтой болно гэж судалгааны Брюгель төв үзэж байна.
Шинэ бодит байдалд улс орнууд эрчим хүчний өөр эх үүсвэр ашиглах боломжтой ч үүнд маш их цаг хугацаа, хүчин чармайлт шаардагдана.
Шинжээч Симона Таглиапиетра "Сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад цаг хугацаа шаардагдах тул богино хугацаанд асуудлыг шийдэж чадахгүй" гэж хэлэв.
Өөр нэг сонголт бол эрчим хүчний хэрэгцээг бууруулах явдал юм. "Хэрэв бид Оросын газрын тос, байгалийн хий Европ руу явдаггүй нөхцөл байдалд орвол хэрэглэгчдэд хязгаарлалт хийх шаардлагатай болно" гэж Бен МакВильямс хэлэв.
Ийм нөхцөлд айл өрхүүд хийн хэрэглээгээ хэмнэхийн тулд термостатын температурыг нэг градусаар бууруулахад бэлэн байх эсэх юм.
Ирэх өвлийн хувьд Итали, Герман улс онц байдлын үед нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг нээх гэх мэт өөр төрлийн түлш рүү шилжих нь нөхцөл байдлыг аварч чадна” гэв.
Газрын тос, байгалийн хийг өөр хаанаас хангаж болох вэ?
АНУ Саудын Арабаас газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэхийг хүсч байгаа ч үнийг бууруулах хүсэлтийг нь хүлээн аваагүй байна.
Саудын Араб бол ОПЕК-ийн хамгийн том гишүүн орон юм. Энэ байгууллага нь дэлхийн газрын тосны нөөцийн 60 орчим хувийг хянадаг тул ОПЕК нефтийн үнийг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэдэг.
Орос улс ОПЕК-ийн гишүүн биш боловч 2017 оноос хойш тус байгууллагатай хамтран газрын тосны олборлолтод хязгаарлалт тогтоож, улмаар үйлдвэрлэгчдийг ашигтай байлгахаар ажиллаж байна.
АНУ мөн Венесуэлийн газрын тосны хоригийг зөөлрүүлэх талаар хэлэлцэж байна. Венесуэль өмнө нь АНУ-ын газрын тосны гол нийлүүлэгч байсан бол сүүлийн үед тус улс газрын тосоо Хятадад голчлон зарах болон.
Европ одоо хий экспортлогч Катар, Алжир, Нигер зэрэг орнууд руу хандаж магадгүй ч үйлдвэрлэлийг хурдацтай өргөжүүлэхэд бодит саад бэрхшээл тулгарч байна.
Эх сурвалж: ВВС
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
БНХАУ эдийн засгийн өсөлтийн зорилтоо 5%-д тогтоож, гангийн үйлдвэрлэлээ бууруулах амлалт өглөө
Тэрбумтны хүүгийн хуримын үдэшлэгт уригдсан зочдын нэг үдшийн гангараа
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих