ЭМЯ: Халдварын 97 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй



2022 оны 3-р сарын 15 | 11 цаг 15 минут
331

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 97 тохиолдол шинээр батлагджээ.

Үүнээс

  • 80 нь Улаанбаатар хотод,
  • 17 орон нутагт нь бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 856 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 3,016 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 201 нь хүүхэд бол 35 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.

Эмчлүүлж буй иргэдийн 9 нь нэн хүнд, 101 нь хүнд, 549 нь хүндэвтэр оноштой байна.

Орон нутгийн хувьд, долоон аймагт л халдвар бүртгэгджээ. Тодруулбал,

  1. Баянхонгорт 1,
  2. Говьсүмбэрт 2,
  3. Дархан-Уулд 3,
  4. Дорноговьд 3,
  5. Орхонд 3,
  6. Өмнөговьд 4,
  7. Сэлэнгэд 1 тохиолдол тус тус шинээр илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2026 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com