
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Хүртээмжтэй боловсролын төлөөх Эрдэм холбоо ТББ, “Elab education academy”-ийн Elab төслийн зохицуулагч Э.Санжсүрэн нар өнөөдөр 2021-2025 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, дунд ангийн сурагчдын хоцрогдол арилгах болон олимпиадад бэлтгэх, ахисан шатны гүнзгийрүүлсэн сургалтад бэлтгэх, залуу багш нарыг чадваржуулах гурван чиглэлд хамтран ажиллах юм.

Санамж бичиг үзэглэсний дараа Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тохиосон цар тахлын нөлөөгөөр боловсролын салбарт, тэр дундаа сурагчдын мэдлэг боловсролд хоцрогдол үүсэж, тэрхүү хоцрогдлыг нөхөхөд цаг хугацаа, багш нараас хичээл зүтгэл ихээхэн шаардаж байна. Ийм цаг үед Монголын урдаа барьдаг, сор болсон багш нар маань нэгдэж, сурагчид болоод залуу багш нарын боловсролд чиглэсэн гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулахаар санаачилга гаргасан нь сайн хэрэг” хэмээн ярилаа.
Хүртээмжтэй боловсролын төлөөх Эрдэм холбоо ТББ нь Elab education төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, залуу багш нарт математик, физик, хими, нийгэм, монгол хэл, англи хэлний судлагдахуун хичээлийг ахисан түвшинд гүнзгийрүүлэн сургах юм. Сургалтыг Монгол Улсын гавьяат багш, зөвлөх багш, олимпиадын болон ур чадварын аварга багш нар явуулах бөгөөд тэдний мэдлэг боловсрол, заах аргыг аль болох олон хүүхдэд хүргэх, залуу багш нарт өвлүүлэх зорилгыг өмнөө тавьж буй аж. Монгол Улсын гавьяат багш, Монголын математикийн хорооны дарга асан, МУИС-ийн хүндэт профессор Ц.Дашдорж, Улсын математикийн багш нарын олимпиадын таван удаагийн аварга “Олонлог” сургуулийн зөвлөх багш Б.Баяржаргал, Улсын физикийн багш нарын олимпиадын хоёр удаагийн аварга, “Nest education” сургуулийн багш С.Гэрэлмаа, Улсын физикийн багш нарын олимпиадын хоёр мөнгө, хоёр хүрэл медальт П.Пүрэвдорж зэрэг багш нар төлөөлөл болон санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон юм.

Эрдэм холбоо ТББ нийслэл болон 13 аймгийн боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж буй бөгөөд нийтдээ 150 гаруй багшийг эгнээндээ нэгтгэсэн байна. Сурагчдад хүртээмжтэй боловсрол олгож, хоцрогдол арилгах сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Elab education academy”-д хандан авч болохыг “Elab education academy”-ийг үүсгэн байгуулагч Б.Оюунболд хэлж байлаа.
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих