
Дэлгэрэнгүй унших
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэУИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдаанаас /2025.04.23/ гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ “Стратегийн орд бол 2007 оны тогтоолд 39 стратегийн орд байсан” гэж хэлсэн учраас УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолыг нь татаж үзлээ.
УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоол гэдэг нь нэг, хоёрдугаар хавсралттай гарсан байгаа юм.
Нэгдүгээр хавсралтад заасан ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсугай гэсэн бол хоёрдугаар хавсралтад заасан ордуудын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлэхийг тухайн үеийн ЗГ-т даалгасан байдаг.
Тэгэхээр энэ тогтоолыг л барьж яриад байгаа болохоор өнөөдрийн хувьд хуулиар баталгаажуулсан стратегийн 16 ордод,
Тавантолгой, Нарийнсухайт, Багануур, Шивээ-Овоо, Мардай, Дорнод, Гурванбулаг, Төмөртэй, Оюутолгой, Цагаан суварга, Эрдэнэт, Бүрэнхаан, Бороо, Төмөртэйн овоо, Асгат,Гацуурт зэрэг багтсан байдаг.