
Хувийн санхүүгээ л сайжруулахаас улсын мөнгөний бодлого төв банкны дарга нарт огт падгүй гэдгийг олон баримтаас харж болох юм.
Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэнгийн төрсөн дүү болох Лхагвадоржийн “Сүмт Өргөө” компанийн “Санхроуд” оффист “Хадгаламжийн даатгалын корпораци” 1257метр квадрат талбай түрээсэлдэг. Нэг сарынх нь төлбөр 41 сая 481 мянган төгрөг.
Анх Б.Лхагвасүрэн “Хадгаламжийн даатгалын корпораци”-ийн захирлаар томилогдож очоод л төрийн мөнгөөр төрсөн дүүгийнхээ оффисын барилгад түрээслэгч болсон бизнесийг өнөөдөр ч үргэлжлүүлж байна. Төрийн гэх тодотголтой Хадгаламжийн даатгалын корпораци нь “Монгол Улсын санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах” хэмээх “гоё” зорилготой ч Б.Лхагвасүрэнгийн гэр бүлийг “тэжээх” давхар үүрэг хүлээж буй мэт. Учир нь өдгөө тус байгууллагын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн нь Монголбанкны захиралтай садан төрлийн холбоотой ч гэдэг.
Та дуулсан бол Монголбанкны алдагдал 2023 оны байдлаар 7.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ бол Олон улсын валютын сангаас гаргасан тоо. Тэгэхээр Монгол улс өнөөх хар, саарал жагсаалтанд нь орж санхүүгийн хоригт ороход тун ойрхон байгаа гэсэн үг.
Бас нэг нийтэд ил болсон жишээ бол Монгол банкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн томилогдсоноос хойш арилжааны нэг л банкинд шалгалт ороогүй байдаг. Тэр бол мөнөөх Засгийн газрын зүгээс явуулж байгаа бүх л мега төслийг хуу хамах болсон Д. Баясгалан захиралтай “Голомт” банк. Гэтэл Монгол банк “Голомт банк” хооронд 300 сая долларын своп хэлцэл хийж, өнгөрсөн оны эцэст гурван жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. За энэ гэрээ ёсоор бол 2027 оны 12 сар хүртэл Голомт банк Төв банкнаас 3400-аар нэг ам.долларыг үнэлж авна. Арилжааны нэг банкинд хэт давуу талыг олгосон мэт энэ гэрээгээр бол ирэх жилүүдэд өнөөх алдагдлыг өшөө ч нэмэхээр болж. Одоогийн ханшаар доллар хэдийнэ 3500 гараад талийж өгсөн. Гэрээ байгуулагдсанаас хойш Монгол банк 100 орчим тэрбум төгрөгийн алдагдлыг хэдийнэ хүлээсэн.
Өөр бас олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа баримт бол арилжааны банкуудад олгох хэрэглээний зээлээ хязгаарлаж байгаад банк бус санхүүгийн байгууллагад найр тавин тэдэнд зээл олгож байгаагийн цаана итгэмээргүй алдагдалтай гэрээнүүд хийдэг схем байх ч магадтай гэж хардагдаж байна. Мөнгөний бодлого барьж байгаа Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болоод түүний дор ажиллаж байгаа дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа нарт мөнгө мөртэй гэдгийг сануулах илүүц баймаар. Монгол банкнаас долларыг, нэр бүхий банк бус санхүүгийн байгууллагад зээл хэлбэрээр нийлүүлдэг.

Түүнээс нь ашиг хүртдэг системийн гол тоглогч нь экс ерөнхийлөгч А.Батсүхийн хадам дүү Б.Баярдаваа ч гэх. Б.Баярдаваа Монгол банкны бусад газрын захирлууд шигээ ил цагаан Банк бус санхүүгийн байгууллагад хувьцаа эзэмшдэггүй ч “Начин заан” ломбардыг “Начин заан”, “Илланай” гэх хоёр ч банк бус санхүүгийн байгууллага болтол нь өргөжихөд ихээхэн хувь нэмэр оруулсан. Эхнэрийнхээ төрсөн ахын эхнэрт ихээхэн саймширсан гэх үү эсвэл эхнэртээ тал зассан гэх үү ямар ч байсан “Начин заан” ломбард “Начин заан”, “Илланай” гэсэн хоёр ч банк бус болоод зогсохгүй төв банкаар бат тэтгүүлдэг гэдгийг Монгол банкныхан гадарладаг.
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих