
Б.Отгонсүхийг төрийн “хувалз” ч гэдэг. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын орлогчоос эхлээд, огт хөдлөөгүй “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХК-ийн дарга, Нийслэлийн Засаг даргын Зам тээврийн төслүүд хариуцсан орлогч, Улаанбаатар хотын гаалийн газрын дарга, Замын-Үүдийн гаалийн газрын дарга гэх зэрэг шат ахисан, мөнгө үрсэн зөөлөн суудлыг дамжсаар өдгөө “Монголын төмөр зам” гэх мөн л мөнгө олдог биш үрдэг төрийн өмчит компанийн захиралд залраад буй.
Шадар сайд С.Амарсайханы УИХ-ын хоёр ч сонгуульд бүсний хавтага аятай санжигнаж явсаар Б.Отгонсүх хууль хяналтын байгууллагаас л бултаж амжсан гэдэг.
Баримт 1.
Б.Отгонсүхийг “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаанд буюу 2017 онд Хөгжлийн банкнаас 10.6 сая ам.доллар зээлсэн байдаг. 2021 онд энэ зээл нь хугацаа хэтэрсэн ангилалд орсон байдаг. Тэгвэл 2019 оны санхүүгийн тайланд нь хийсэн аудитын дүгнэлтээр “Өр төлбөр нь дөрвөн тэрбум төгрөгөөр өссөн, цалингийн нэмэгдлийг үр дүн тооцолгүй хавтгайруулан олгосноос 226.5 сая төгрөгийн зөрчил илэрсэн. Хөгжлийн банкнаас авсан зээлийн төлбөр нь 35.2 тэрбум төгрөгт хүрсэн” гэх зөрчлүүд илэрч байсан юм.
Баримт 2.
Харин нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг зам тээврийн төслүүд хариуцсан орлогчоор ажиллаж байхдаа “дүүжин тээвэр” гэх мөрөөдлийн төсөлд багагүй мөнгө зарцуулсан байдаг. Тухайлбал, төслийн гүйцэтгэгчээр тодруулсан “Пома групп” рүү 16.2 тэрбум, “Эжис рэйл” ХХК руу 6.1 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Нийт энэ төсөлд 6 сая евро зарцуулсан ч салхинд хийссэн гэдгийг түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар хэлсэн байдаг. Үүгээр зогсохгүй нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргаар найз Д.Отгонбаатарыг томилоход нөлөөлж, “Сити бааз консалтинг” компанитай шууд гэрээ байгуулж, 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт хамсаатнаар шалгагдсан.
Баримт 3.
Түүний балаг үүгээр дууссангүй. Замын-Үүдийн гаалийн газрын даргаа томилогдож очоод гаалийн ажлыг сайжруулах биш муужруулсан гэдгийг хэвлэлээр нэг биш удаа хөндсөн. Засгийн газраас Замын-Үүдэд ажиллах томилолт авсан ч жил гаруй хугацаанд ажлын байрандаа тун цөөхөн харагдаж, дарга цэргийн сургаар л үзэгддэг байж. Замын-Үүдийн гаалийн зүс нь харагдахгүй ч нэр нь дурайдаг даргад АТГ-аас хүртэл анхаарал хандуулсан аж.
Нэг бус удаа хуулийн байгууллагын үүдэнд очсон ч тэрээр Шадар сайд С.Амарсайханд сайн үйлчилсний ачаар өнөөдөр өөрөө “Монголын төмөр зам”-д захирлын суудалд залраад байгаа билээ
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн
Занданшатар намтар
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих