ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА



2026 оны 5-р сарын 26 | 12 цаг 22 минут
8
Монгол хүн бүрийг чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангаж, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, олон улсад өрсөлдөх мэдлэг, чадвартай, бүтээлч, манлайлагч иргэнийг бэлтгэх зорилгоор Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт Сонгинохайрхан дүүргээс нийт 86 суралцагч тэтгэлэгт хамрагдаад байна.
Одоогийн байдлаар Америкийн нэгдсэн улсад 4, Холбооны Бүгд Найрамдах Герман улсад 9, Бүгд Найрамдах Хятад Ард улсад 19, Бүгд Найрамдах Польш улсад 10, Унгар улсад 16, Англи улсад 5, Австрали улсад 6, Бүгд Найрамдах Чех улсад 1, Бүгд Найрамдах Энэтхэг улсад 1, Бүгд Найрамдах Солонгос улсад 4, Оросын холбооны улсад 2, Бүгд Найрамдах Турк улсад 1, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсад 1, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад 2, Канад улсад 1, Франц улсад 1, Авсри улсад 1 нийт 86 суралцагч дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд ерөнхийлөгчийн тэтгэлгээр амжилттай суралцаж байна.
Дээрх суралцагчдын ар гэрийн төлөөлөлтэй Ерөнхийлөгчийн Боловсрол шинжлэх ухаан , технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал уулзлаа




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2026 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com