ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА



2026 оны 5-р сарын 26 | 12 цаг 27 минут
5
Сонгинохайрхан дүүрэгт 10,000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаагаас боловсролын салбарт 7000 орчим, эрүүл мэндийн салбарт 1700 гаруй, бусад төр захиргааны 30 гаруй байгууллагад 1400 орчим төрийн албан хаагчид ажиллаж байна. Эдгээр албан хаагчдын төлөөлөл болох 700 гаруй албан хаагчидтай ерөнхийлөгч уулзалт зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн 5 жил эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч орон нутгийн онцлогт нийцсэн бодлого төлөвлөлтийг УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн Төлөөлөгчдийн хамтын ажиллагааны үр дүнд амжилттай хэрэгжүүлснээр нийгмийн болон инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хэрэгжүүлсээр байна.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат багшаар А.Тийтаа, Үйлчилгээний гавьяат ажилтнаар Д.Төмөрбаатар, Гавьяат тээвэрчнээр Б.Сүрэнхорлоо, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Д.Бат-Эрдэнэ, Б.Оюунчимэг, Х.Мөнхжаргал, Алтангадас одонгоор М.Амарзаяа, Д.Наранимэг, А.Алимаа, Д.Батболд, Г.Баярмаа, Хөдөлмөрийн хүндэт медалиар А.Отгончимэг, Ц.Мөнхцэцэг, Цэргийн хүндэт медалиар Б.Батцэцэг, Б.Ариунбат нарыг тус тус шагналаа




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2026 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com