Их Британид нэг өдөрт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол анх удаа 100,000 давжээ. Лхагва гарагт 106,122 тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад өмнө бүртгэгдэж байгаагүй өндөр тоо юм. Мягмар гарагийн байдлаар нийт 8,008 хүн коронавирусийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нь арваннэгдүгээр сарын 22-ноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болжээ
Хан-Уул дүүргийн хог тээвэрлэлтийн компаниудад парк шинэчлэлт хийх ажлын эхлэл болгож, дөрвөн компанид хог шахаж, ачих үйлдэлтэй камаз /КО456/ маркийн дөрвөн автомашиныг хүлээлгэн өглөө. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагаанд тусгагдсан “Хоггүй Хан-Уул” зорилтын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго чухлаар тавигдсан бөгөөд сүүлийн 10 гаруй жил парк шинэчлэл хийгээгүй, хог тээвэрлэх зориулалттай автомашины ихэнх нь ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэлтэй, засвар үйлчилгээ ихтэй байсан. Иймээс 2021 онд хог тээврийн шинэ 10 автомашин, 2022 онд 12 автомашиныг шийдвэрлэн өгснөөр хог тээврийн компаниудын ажлын бүтээмж 20 хувиар сайжрах юм. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд “Хоггүй, цахим, ногоон” болох гурван уралдаан зарласан
B.1.1.529 гэх шинэ төрлийн мутацид орсон вирус Европын орнуудаар тархсан байна. Тиймээс улс орнууд хилээ хааж эхэлжээ. Өмнөд Африкаас гаралтай Ковидын B.1.1.529 шинэ хувилбар олон төрлийн мутацид орсон, онц аюултай хувилбар бөгөөд маш хурдацтай тархаж байгаа юм байна